Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хар тамхи Хятад руу нэвтрүүлэх гэсэн Колумбийн модель 15 жилийн хорих ял авчээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жил Miss World тэмцээнд оролцохоор Колумбиас Гуанжоуд ирсэн модель Жулиана Лопез Сарразола 610 грамм кокайн тээвэрлэж явсан нь илэрсэн юм.

Тухайн үед энэ хэрэг олны анхаарлыг маш их татаж байсан ба Хятадын хуулиар цаазын ял авах ёстой байв.

Аз болоход саяхан болсон шүүх хурлаар түүнд цааз эсвэл бүх насаар хорих ял өгсөнгүй. Гуанжоу хотын ардын шүүх Сарразолад 15 жилийн хорих ял оноосон байна.

Гэхдээ тэр бас 20,000 юаний торгууль төлж, ялаа дууссаны дараа шууд Хятадаас гарах ёстой гэнэ.

Шүүхэд мэдүүлэхдээ Сарразола “Би Miss World тэмцээнд орохыг хүсэж байлаа. Харин Колумбийн хар тамхины наймаачин Сержио хэрвээ намайг хар тамхи агуулсан компьютерийг Гуанжоуд хүргэж өгвөл зардлыг даана гэсэн. Гуанжоуд хүлээж авсан хүн нь надад 2,500 ам.доллар өгөхөөс гадна бусад зардлыг даахаар тохирсон юм” гэж ярьжээ.

Үүнээс гадна хэрвээ Сарразола даалгаврыг биелүүлэхгүй бол Колумбид үлдсэн гэр бүлийнхнийг нь ална гэж Сержио сүрдүүлсэн тухай өмгөөлөгч нь мэдээлсэн гэнэ.

Ингээд Гуанжоугийн шүүх Сарразолагийн олсон мөнгө нь дамжуулсан хар тамхины үнэлгээнээс бага гэж үзээд хөнгөвчилж 15 жил хорих ял оноох шийдвэр гаргажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post