Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

“Даншиг наадам-хүрээ цам” шашин, соёлын наадмаар 256 бөх барилдана

www.ulaanbaatar.mn
2016 оны 7 сарын 27
ulaanbaatar.mn
Зураг зураг

“Даншиг наадам-Хүрээ цам шашин, соёлын наадам 2016 оны наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно.

Наадмын үеэр сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах, Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдаан болно.

Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан, Арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагнал нь  Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адил байх юм байна.  

ДАНШИГТ УРАЛДАХ МОРЬДЫГ 8 ДУГААР САРЫН 6-НД БҮРТГЭНЭ

Мөн шашин, соёлын наадмын үеэр уралдах их нас, жороо морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна.

Их насны морьдын уралдаан наймдугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан наймдугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон худагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.