Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Риогийн Олимпийн хотхонд 450,000 бэлгэвч тараана

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ удаагийн Рио 2016 Олимпийн наадмын үеэр тамирчдын байрлах хотхонд 450,000 бэлгэвч тараах болсон нь түүхэн дээд үзүүлэлт болж байгааг Associated Press агентлаг мэдээлжээ.

Энэ нь тамирчин бүрт 42 бэлгэвч гэсэн үг юм.

Ингэж өсөх болсон шалтгаан нь Риод анх удаа 100,000 эм бэлгэвч тарааж байгаад оршиж байна. Үлдсэн 350,000 нь эр бэлгэвч гэнэ.

Үүнээс гадна 175,000 савласан тос (любрикант) тараах ажээ.

Бэлгэвчийг хотхоны эмнэлгээр, мөн 41 ширхэг автомат машинаар түгээнэ.

Тамирчдад бэлгэвч тараах уламжлал бүр 1988 оны Сөүлийн Олимпоос эхтэй. Тэгэхэд анх удаа 8,500 бэлгэвч тарааж байжээ. Түүнээс хойш бүх Олимпоор энэ уламжлал хадгалагдсан байна.

2008 оны Бээжингийн Олимпийн үеэр уутан дээрээ “Хурдан, өндөр, хүчтэй!” гэсэн уриа үгтэй бэлгэвчнүүд тараагдаж байв.

Бразилийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар энэ бэлгэвчний хангалт нь Зика вирустай ямар ч холбоогүй гэнэ. Зүгээр л Рио 2016-д оролцох орон орны 10,000 гаруй тамирчны аюулгүй сексд зориулагдсан гэжээ.

 

Эх сурвалж: Business Insider