Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдоган төрийн эргэлт хийх оролдлогын дараах анхны гадаад айлчлалаа Орост хийнэ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Наймдугаар сарын 9-нд Туркийн ерөнхийлөгч Рэжип Тайип Эрдоган Санкт Петрбург хотод айлчилж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах болсныг Туркийн ерөнхий сайдын орлогч Мехмет Шимшек өнөөдөр зарлалаа.

Хоёр орны ерөнхийлөгч нарын уулзалт нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Оросын бөмбөгдөгч онгоцыг Сирийн хил дээр унагаснаас үүдэлтэй Орос-Tуркийн харилцаа муудсанаас хойш анхны дээд хэмжээний уулзалт болох юм.

“Бид хамтын харилцаагаа сэргээж, арваннэгдүгээр сарын 24-ний өмнө байснаас ч өндөр түвшинд хүргэнэ” гэж Оросын нийслэлд айлчилж байгаа Шимшек мэдэгдсэн байна.

Орос, Турк улсууд муудсан харилцаагаа сэргээх алхмыг бага багаар хийж эхлээд байгаа. Өнгөрсөн зургаадугаар сард ерөнхийлөгч Эрдоган Путинд захидал бичиж, 2015 оны арваннэгдүгээр сарын 24-нд Оросын бөмбөгдөгч онгоцыг унагасан явдалдаа уучлал гуйсан юм.

 

Эх сурвалж: Hurriyet Daily News