Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Герман-Ираны давхар иргэншилтэй залуу Мюнхений халдлагыг ганцаар үйлджээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой Мюнхенд гарсан зэвсэгт халдлагын талаар цагдаа нар саяхан мэдээлэл хийлээ.

Халдлагыг гар буугаар зэвсэглэсэн 18 настай Герман, Ираны давхар иргэншилтэй залуу үйлдсэн байжээ. Эхэндээ цагдаа нар гурван этгээд байгаа гэж таамаглаж байсан бол эцсийн байдлаар ганц хүн байсныг тогтоосон бөгөөд тэр нь сүүлд толгойдоо буудаж амиа хорлосон байна.

Халдлага үйлдэгч нь эхлээд McDonalds түргэн хоолны ресторан руу гал нээгээд дараа нь Олимпиа худалдааны төв рүү нэвтэрсэн ажээ.

Нийт найман хүн алагдсан ба 16 хүн шархдсаны дотор хэд хэдэн хүүхэд байна. Тэдний гурвын биеийн байдал хүнд байгааг цагдаагаас мэдээлжээ.

Сүүлийн найм хоногийн дотор гурав дахь халдлага Баруун Европт гарч байгаа нь энэ юм.

Өмнөх хоёрыг нь Исламын улс бүлэглэл үйлдсэнээ хүлээгээд байгаа. Харин сүүлийн халдлагын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Reuters