Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч ШИНЭ Засгийн газрыг шүүмжиллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж

Засгийн газрын гишүүдийн томилох асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэл дундуур байгаагаа жиргэжээ. 

Тэрбээр “Шинэ ЗГ: Мэргэжлийн гэж хэлэхгүй. Дан дээл, хариуцлагын тухай ярилтгүй. Мөнгө, эрх 2 нь амлалт, зарчим 2-ыг дийлжээ. Нүд чих нь ингэж хурдан бөглөрөх” хэмээн жиргэсэн байв. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс өчигдөр сайд нарынхаа нэрсийг тодруулсан билээ. Мөн тэр даруй УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар асуудлыг оруулж хэлэлцсэн. Харин хуулиараа Байнгын хороодын дарга нар томилогдоогүй байсан учир сайд нарын асуудлыг хэлэлцэж боломжгүй байсан учир эхлээд дарга нарыг томилсон юм. 

Харин өнөөдөр сайд нарын нэрсийг чиглэл тус бүрийн Байнгын хороогоор хэлэлцээд дэмжигдвэл УИХ-ын чуулганаар хэлэлцэн батална.