Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Андроид гацдаг асуудлаас болоод АНУ-ын арми iPhone руу шилжиж байна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 20
IKON.MN
Зураг зураг

АНУ-ын армийн тусгай ажиллагааны командлал саяхнаас Андроид системтэй гар утаснаас татгалзаж iPhone руу шилжих болсон тухай батлан хамгаалах чиглэлээр нийтлэгддэг DoD Buzz сэтгүүл мэдээлжээ.

Үүний шалтгааныг тэд Андроид системийн байнгын доголдол, гацалттай холбон тайлбарлаж байна.

Өмнөх Android Tactical Assault Kit (ATAC) системийг удахгүй iPhone 6S-д зориулан гаргах iPhone Tactical Assault Kit (iTAC) системээр солихоор болжээ. Армийнхан өмнө нь загвар тодорхойгүй Самсунг гар утсанд уг системээ тохируулан ажиллуулдаг байсан гэнэ.

Андроид гар утас нь байнга гацаж, дахин дахин унтрааж асаах хэрэгтэй болдог нь ажиллагааны цагийг сунгаж байгааг армийн эх сурвалж мэдээлжээ. Мөн дрон системээс ирэх видео дүрсний хоцрогдол тэвчихийн аргагүй хэмжээнд хүрсэн гэнэ.

Харин туршилтаар дээрх систем iPhone-ий орчинд гайхалтай найдвартай ажиллаж байгааг тогтоожээ.

Одоогоор АНУ-ын батлан хамгаалах яам Apple-ын iPhone, iPad, Самсунгийн Knox сертификаттай гар утас, таблетуудыг үйл ажиллагаандаа ашиглахыг зөвшөөрсөн байдаг аж.

 

Эх сурвалж: DoDBuzz.com