Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Apple энэ жил iPhone 7-гийн ГУРВАН ЗАГВАР танилцуулж магадгүй нь

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Өчигдөр Nowherelse.fr сайт Хятадын Вейбо сүлжээнээс олж авсан iPhone 7-гийн зурагнуудыг дэлгэн үзүүлжээ.

Үүнээс харвал Apple нь ирэх намар гурван янзын iPhone 7 зарлаж магадгүй байна. Өнөөг хүртэл 4.7 ба 5.5 инч хэмжээтэй хоёр загварын тухай яригдаж байсан бол үүн дээр нэмээд iPhone 7 Pro хэмээх загвар гарах бололтой.

 

Уг загвар нь хос камертай, нэмэлт төхөөрөмж залгах смарт залгууртай, мэдээж илүү хүчин чадалтай байх гэнэ.

Өөрөөр хэлбэл iPhone-ий 5.5 инчийн том загвар нь хоёр хувилбартай гарна гэсэн үг.

Ийнхүү iPhone зарлагдах хүртэл сар гаруй хугацаа үлдээд байгаа тул түүнтэй холбоотой таамаг, цуурхал улам бүр нэмэгдэж байна.

 

Эх сурвалж: Mashable