Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/13-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн шинэ Galaxy Note ухаалаг гар утсыг ирэх сарын 2-нд танилцуулна

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 13
IKON.MN
Зураг зураг

Самсунг корпорацийн Galaxy Note ухаалаг гар утасны шинэ загварыг наймдугаар сарын 2-нд танилцуулахаар болжээ.

Танилцуулах арга хэмжээний урилгыг өчигдөр Нью-Йорк хотод хэвлэлийнхэнд тараасан байна.

Энэ нь хэдийгээр Galaxy Note бүтээгдэхүүний зургаа дахь загвар боловч Самсунг корпораци өөрийн Galaxy S7 гар утастай ижил дугаарлалттай болгон Galaxy Note 7 гэж гаргах гэж байгаа гэсэн мэдээлэл тараад байгаа. Үүнийг баталж Самсунгийн урилга дээр “7”-ийн тоог дүрсэлжээ.

Урьдчилсан таамаглалаар Galaxy Note 7 нь 5.7 инч дэлгэц, 12MP камер, утсанд нэвтрэхдээ ашиглах нүдний эвэрлэг бүрхэвч унших сканнер, усны хамгаалалт зэрэг боломжуудтай гарах гэнэ.

Үүнээс гадна Note 7 нь Galaxy S7 Edge шиг нугарсан ирмэгтэй ганц хувилбараар бүтээгдсэн гэжээ.

Ийнхүү есдүгээр сард Apple компани iPhone 7-гоо танилцуулахаас өмнө Самсунг Note 7-г өрсөж танилцуулах болсон байна.

 

Эх сурвалж: Techinsider