Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Samsung 4TB багтаамжтай SSD хадгалах байгууламж гаргалаа

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 12
IKON.MN
Зураг зураг

Самсунг корпораци 850 Evo бүтээгдэхүүнийхээ нэг хувилбар болох 4TB багтаамжтай мэдээлэл хадгалах байгууламж гаргахаа зарласан нь дэлхий дээрх хамгийн их багтаамжтай SSD болж байна.

Энэ сарын 31­-нд худалдаанд гарах уг байгууламжийн урьдчилсан захиалгыг аваад эхэлжээ.

Үнийн хувьд $1,500 байгаа нь дундаж хэрэглэгчид хэт өндөр тусаж байна. Одоогоор Самсунгийн SSD байгууламж багтамжаасаа хамааран $68-$1,500 (128GB-4TB) хооронд үнэтэй байгаа юм.

Самсунгийн V_NAND технологийг ашиглаж байгаа SSD байгууламжийн унших/бичих хурд 540MB/s, 520MB/s тус тус байна.

Өөрөөр хэлбэл ийм хурдтай холбох төхөөрөмж зах зээл дээр гараагүй байгаа юм.

4TB-ийн өмнөх багтаамж болох 2TB нь зах зээлд $675 үнэтэй гарсан байгаа.

Гэвч SSD технологи сайжрахын хэрээр үнэ нь цаашдаа буурах сайн төлөв харагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: TheNextWeb