Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголчууд үндэсний соёл, урлаг, түүхэндээ маш их хайртайг хараад гайхаж, бахархлаа"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Жил бүрийн үндэсний их баяр наадмыг үзэхээр олон жуулчин манай улсад ирдэг билээ. Энэ жилийн хувьд ч гэсэн цөөнгүй жуулчин Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт цугларсан байв.

Ингээд бид Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхээр ирсэн гадаадын иргэдийн төлөөлөлтэй товчхон ярилцлаа. Бидний зүгээс дараах асуултыг тэдэнд тавьсан юм.

  • Хаанаас, хэзээ Монголд ирсэн бэ?
  • Яагаад ирсэн бэ? 
  • Хэр удаан Монголд байх вэ?
  • Наадам ямар санагдаж байна вэ?
  • Дахин Монголд ирэх үү?

"Бид Монголд дурласан шүү"

 

Mathilde Diks /Нидерланд/

"Бид хоёр энэ сарын 10-нд Монголд аялахаар ирсэн. Монголд анх удаагаа ирж байна. Бидний хувьд хүйтэн цаг агаарт дуртай биш учраас зуны улирлыг сонгосон. Түүнчлэн Монголд зун олон сайхан арга хэмжээнүүд их зохиогддог гэж сонссон учраас Монголд зун очих нь зүйтэй гэж шийдсэн дээ. Бид хоёр энэ сарын 14-нд Нидерланд руу буцна.

Өчигдөр наадмын нээлтийг үзээд сэтгэл маш их хөдөлсөн. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Үндэсний хувцсаа өмсөөд бүжиглэж, дуулж, морь унаж байгаа хүмүүсийг харсан. Үнэхээр бүгд ҮЗЭСГЭЛЭНТЭЙ, ГАЙХАЛТАЙ байсан. Дараа боломж олдвол заавал ирнэ. Монголд үнэхээр сайхан байлаа. Бид Монголд дурласан шүү" гэв.

"Дараа нь заавал урт хугацаагаар Монголд аялах гэж ирнэ"

 

Urban Jaksa /Словени/ 

"Миний хувьд АСЕМ-ын "Залуучуудын чуулга уулзалт”-д оролцохоор Монголд энэ сарын 6-нд ирсэн. Монголд анх удаагаа ирж байгаа учраас бүх зүйл их сонирхолтой санагдаж байгаа.

Өчигдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ирж, наадмын нээлтийг үзсэн. Нээлтийн хувьд, олон хүмүүс үндэсний хувцсаа өмсөөд, урлагийн гайхалтай номер үзүүлж байгаа нь их таалагдсан.

Энэ удаа уулзалтаар Монголд ирсэн учраас хугацаа их богинохон байлаа. Дараа нь заавал урт хугацаагаар Монголд аялах гэж ирнэ

"Наадмын үеэр айраг ууж, хуушуур идэх боломжтой гэдгийг мэдлээ"

 

Janier Oliveru /Испани/

"Би хоёр жилийн өмнө Монгол хэл сурахаар Монголд ирсэн. Саяхан сургуулиа төгссөн. Гэхдээ анх удаагаа наадам үзэхээр ирж байна.

Энд ирснээр дээл өмссөн хүмүүсийг харахаас гадна айраг ууж, хуушуур идэх боломжтой гэдгийг мэдлээ.

Өчигдөр нээлтийн үеэр цэнгэлдэхэд ирсэн ч билет байгаагүй учраас нээлт үзээгүй. Харин дууг нь сонссон шүү. Их гайхалтай санагдсан" хэмээн онцлон ярьлаа.

"Наадмын хуушуур их амттай байлаа"

 

Maddalena Bonavolonta /Итали/

"Би хоёр жилийн өмнө Монголд ирсэн. Монгол хэл сурахаар ирсэн. Энэ жил анх удаагаа наадам үзэж байна. Наадмын хуушуур их амттай байлаа. Миний хувьд морь унах, сум харвах, Монгол бөхийг хармаар байна"

"Надад Монгол Улс маш их таалагдсан"

 

Agnese Cho /Солонгос/

"Би нэг сарын өмнө Монголд ирсэн. Монголд амьдарч буй найзуудтайгаа уулзах гэж ирлээ. Өчигдөр наадмын хуушуур идсэн. Их сайхан амттай байсан шүү.

Миний хувьд нэг сар олон газраар явж чадаагүй учраас яг Монгол ямар гэдгийг хэлж чадахгүй нь. Гэхдээ гэрт хонож, дээл өмсч, хөдөө явж үзсэн шүү. Надад Монгол Улс маш их таалагдсан

"Монгол дэндүүү сайхан, үзэсгэлэнтэй орон юм"

 

Pamia Meupah, Sabirda Bruihhird /Герман/

"Бид хоёрын хувьд 14 хоногийн өмнө Монголд аялахаар ирсэн. Наадам их сайхан болдог юм байна. Бид морин уралдааныг үзмээр байгаа ч гэсэн хаанаас явах, хэдэн цагт хөдлөх, хэзээ болох зэргийг мэдэхгүй байна. Хүмүүсээс асуухаар өнөөдөр эсвэл маргааш байх гэх юм. Хэн ч зөв мэдээллийг хэлж чадахгүй л байна. 

Монгол дэндүү сайхан, үзэсгэлэнтэй орон юм" гэв.

онголд амьдрахыг хүсч байна"

 

Karla Yates /АНУ/

"Монголд зургаадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 20 хоног аялахаар ирсэн. Яг юу гэж хэлэхээ мэдэхгүй нь. Хэдий анх удаагаа ирж байгаа ч Монголд маш их хайртай болсон шүү. Миний хувьд Монгол Улсыг их хүндэтгэмээр санагдсан

Наадмын нээлт маш их таалагдсан. Монгол хүмүүс үндэсний соёл болон түүхэндээ маш их хайртайг хараад их гайхаж, бахархлаа. Түүнчлэн Монголчууд морины ачаар өдийг хүртэл эсэн мэнд амьдарч байгаа гэдгийг мэдэрсэн.

Би заавал дахин ирэх болно. Тэр үед 20 хоногоос илүү хугацаагаар ирэх болно. Монголд амьдрахыг хүсч байна.

Би 73 настай. Амьдралдаа 40 гаруй оронд очиж байсан. Монгол бол их тайван, амгалан, аюулгүй улс шиг санагдаж байгаа. Хүмүүс аюултай учраас цүнхээ урдаа тас тэврээд яваарай гэдэг. Гэхдээ надад бол аймар, аюултай санагдсан юм алга байна. Угаас хүн бол хүн шүү дээ л гэж боддог"