Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд төөрч алга болохоос сэрэмжлүүлж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Тулгар Төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болж байгаатай холбогдуулан наадамчин олон та бүхэн бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, төөрч алга болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хэрвээ хүүхэд төөрч алга болвол Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байга цагдаагийн байгууллагын шуурхай удирдлагын төвд хандахыг зөвлөлөө.

Мөн 102, ЦЕГ-ын Шуурхай удирдлагын штабын 99319102, 96339102, 98959102 дугаарын утсаар дуудлага өгч болох аж.