Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү заллаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2016 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт 11:10 цагт Төв Цэнгэлдэх хүрээлэнд болно.

Монгол Улсын Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн  рүү заллаа.

Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Төрийн тугийг цэнгүүлж, баяр наадмын өдөр баяр наадмын төв талбайд хүндэтгэн залдаг.

Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна.

Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэдэг.

Ёслолын арга хэмжээний үеэр Замын цагдаагийн газрын уулзвараас “Home плаза” хүртэлх замыг нэг чигийн хөдөлгөөнд орууллаа.

Энэхүү ёслолын ажиллагааг MNB, MongolHD телевиз шууд дамжуулж байна.