Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт түр зуурын бороотой

С.Бадрал, iKon.mn
2016 оны 7 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороотой сэрүүхэн байх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Улаанбаатарт түр зуурын бороо орох тул та шүхрээ авахаа мартуузай.

2016 оны 07 дугаар сарын 10-ны 21:00 цагаас 07 дугаар сарын 11-ний 21:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар  шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус,  Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус,  өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө сэрүүсч  25-30 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. 

 

2016 оны 07 дугаар сарын 12-ноос 07 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

12-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 13,14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.