Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Бүртгэлгүй дрон хөөргөвөл 30 жил хоригдох хуулийг Гана улс гаргажээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Баруун Африкийн Гана улсын иргэний нислэгийн захиргаа дрон буюу алсаас удирдлагатай нисдэг төхөөрөмжийг хатуу хянаж эхэлжээ.

Тэдний гаргасан шинэ журмаар бүртгэлгүй дрон нисгэсэн этгээд 30 хүртэл жил шоронд хоригдох ял авч болох гэнэ. Дронууд нь бүртгэлтэй байхаас гадна жолоодох хүн нь эрхийн лиценз авах хэрэгтэй болжээ.

Ингэснээр Гана улс агаарын орон зайдаа осол эндэгдэл гаргахаас сэргийлж байгаа гэнэ. Мөн зарим бүсийг эрх баригчид дрон нисгэх хориотой гэж зааж өгсөн байна.

Ганатай адилхан Кени, Нигери улсууд дроныг “чангалж” эхлээд байгаа юм. Тухайлбал Нигерид дрон эзэмших эрх авахын тулд $4,000 төлөх хэрэгтэй. Гэтэл АНУ-д ийм эрх $5 үнэтэй байдаг юм.

Нигерийн дрон эзэмших эрх гурван жил тутамд шинэчлэгдэж ийм хэмжээний хураамж төлөх шаардлагатай тул дэлхий дээр Нигери улс дронд “хамгийн ээлгүй орон” болоод байна.

 

Эх сурвалж: Quartz