Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын сайтууд сошиал сүлжээнээс мэдээ авч оруулахаасаа өмнө нягтлах үүрэгтэй болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Хятадын интернэт орчныг хянадаг дээд байгууллага дэлхийн бусад улс орнуудад үлгэр жишээ болохуйц зохицуулалт хийжээ.

Энэ нь сошиал сүлжээнээс эх сурвалжтай мэдээлэл оруулахаасаа өмнө үнэн зөв эсэхийг давхар нягтлан шалгах үүргийг онлайн мэдээллийн хэрэгслүүд хүлээх болсон байна.

Хэд хэдэн удаа худлаа мэдээлэл Хятадын онлайн ертөнцөд тарсны дараа ийм арга хэмжээ авчээ.

Дээрх шийдвэрийн тухай мэдэгдлийг өнгөрсөн Ням гарагт Хятадын Кибер орчны Захиргаа өөрийн сайтад байрлуулсан байна.

Ингэхдээ сайтуудыг сошиал орчноос мэдээлэл олж авахыг нь хориглоогүй, нийтлэхдээ эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагагүй болохыг онцолжээ.

Шинэ зохицуулалтын талаар мэдэгдэлд сүүлийн үед Хятадад тархсан хуурамч мэдээллүүдийн заримыг дурдаж, Tencent, Netease, Sina зэрэг томоохон мэдээллийн сайтууд хуурамч мэдээлэлд хариуцлагагүй хандсан талаар шүүмжилсэн байна.

Энэ нь Хятадын Кибер орчны Захиргааны дарга Лю Вэй өнгөрсөн долоо хоногт ажлаа өгч түүний орлогч Шу Лин залгамжлах болсны дараа гарч буй шийдвэр юм.

 

Эх сурвалж: Quartz