Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone 7-ийн талаар сүүлийн үеийн мэдээлэл

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Олон эх сурвалжуудын баталж байгаагаар iPhone 7 гар утасны бөөний үйлдвэрлэл эхэлсэн гэнэ. Нэгэнт үйлдвэрлэлд шилжсэн тул зарим нэг дэлгэрэнгүй мэдээлэл мөн алдагдаж эхэлсэн байна.

Эдгээрээс хамгийн үнэмшилтэй, найдвартай эх сурвалжуудын мэдээллүүдийг багцалж хүргэлээ.

 

Хар iPhone дахин мэндэлнэ

Ирэх намар зарлагдах iPhone утасны загвараа Apple “Space black” буюу хар өнгөтэй гаргах төлөвтэй байна. 2013 онд iPhone 5S утасаа гаргахдаа Apple хамгийн сүүлд хар өнгөтэй хувилбар гаргаж байв.

Үүнээс гадна iPhone 6S-ийн нэгэн адил Gold, Rose Gold, Silver, Space Grey өнгөний хувилбаруудаа гаргах ажээ.

 

64GB хувилбарын төгсгөл ирнэ

iPhone 7-ийн санах байгууламжийн багтаамжид энэ удаа эрс өөрчлөлт орох гэнэ. Уламжлал ёсоор 16/64/128 GB багтаамжийн хувилбаруудтай гардаг байсан бол iPhone 7-гоос эхлэн 32/128/256 GB хувилбаруудыг санал болгох ажээ.

Өөрөөр хэлбэл 64GB хувилбар хасагдаж байна. Үнийн хувьд өмнөхийн адил хувилбар хоорондын зөрүү $100 байх гэнэ.

 

Гадаад хэлбэрийн хувьд өөрчлөгдөхгүй

iPhone 7-ийн хувьд гадаад хэлбэрээрээ iPhone 6, 6 Plus, 6S, 6S Plus-ийн нэгэн адил хэлбэр хийцтэй гарахаар болжээ. Ингэснээрээ Apple 2007 оноос хойш 3 дахь жил тутамд гадаад загвар, хийцээ өөрчилдөг уламжлалаа эвдэж байна.

Үүний шалтгааныг 2017 онд гаргах iPhone 8 (7S гэж гарахгүй) хувилбараар iPhone утасны 10 жилийн ой дээр эрс өөрчлөлт хийх гэж байгаатай холбоотой гэнэ.

 

Дээрх бүх таамаг мэдээлэл нь хэр үнэн болохыг ирэх есдүгээр сард бид мэдэх болно. Гэхдээ мэргэжилтнүүдийн энэ мэт таамаглал, албан бусаар олж авсан мэдээлэл ихэнхдээ үнэн болж батлагддаг юм.

 

Эх сурвалж: Forbes