Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Багануур компани Хөрөнгийн биржээр дамжуулж хувьцаа гаргалаа

Монголын мэдээ
2016 оны 7 сарын 5
Монголын мэдээ
Зураг зураг
Монголын Хөрөнгийн Бирж

“Багануур” ХК 9 сая 870 мянга 287 ширхэг хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан өчигдөр олон нийтэд арилжлаа. Нэмж гаргаж буй хувьцааны тоо ширхэг тус компанийн нийт хувьцааны 32 хувьтай тэнцлээ.

Олон нийтэд санал болгож буй нэгж хувьцааны үнэ 2,650 төгрөг юм байна. Тус компани 5,000 орчим жижиг хувьцаа эзэмшигчтэй.

Эдгээр иргэд болон “Багануур” ХК-ийн хувьцааг эзэмшдэг ААН-үүд шинээр гаргасан хувьцаанаас юуны өмнө худалдан авах давуу эрхтэй.

Олон нийтэд санал болгож буй нэгж хувьцааны үнэ 2,650 төгрөг юм байна.

Гэхдээ тэд одоо эзэмшиж буй хувьцааны тоотой ижил хэмжээний хувьцааг л худалдан авах эрхтэй аж. 50 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэн нэмж 50 хувьцаанд л хөрөнгө оруулах боломжтой гэсэн үг юм.

Өнөөдрийг хүртэл Засгийн газар “Багануур” ХК-ийн 75 хувийг эзэмшиж, үлдсэн 25 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байв. Энэхүү 25 хувийн 21-ийг “Mongolian national coal corporation” эзэмшдэг.

Түүнээс өмнө МАК энэ хувийг эзэмшиж байгаад 2013 онд АНУ-ын Firebird санд худалдан, тэднээс “Mongolian national coal corporation”-д шилжжээ. Одоогийн хувьцаа эзэмшигчид давуу эрхээ эдлэн захиалгаа өгч дууссаны дараа үлдсэн хувьцааг нээлттэй арилжих үйл явц эхлэх юм. Нэмэлт хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа өчигдөр эхэлж, өнөөдөр дуусах гэнэ.

Хуульд хоёр хоног гэж заасан учраас хуулиа барьж буйг тус компанийн удирдлагууд онцоллоо.

Түүнчлэн, арилжаа дуусахад тус компани хөрөнгийн зах зээлээс 26 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх зорилготой бөгөөд энэ мөнгөөр парк шинэчлэлт хийн, хуучны тоног төхөөрөмжүүдээ шинэчлэхээр төлөвлөжээ. Хамгийн сүүлд 1990-ээд онд Японы тусламжтайгаар хөрөнгө оруулалт хийснээс дахин Багануурын уурхайд хөрөнгө оруулаагүй аж.

Зураг