Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

"РИО 2016"-г зорих ТАМИРЧДЫН ХУВЦАС

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 4
www.ikon.mn
Зураг зураг

- Зуны XXXI олимпийн наадам эхлэхэд нэг сарын хугацаа үлдээд байна -

Энх цагийн хамгийн том "тэмцээнд"-д өрсөлдөх гэж буй тамирчдаараа гоёсон "Монголын тамирчдын баяр"-ын өдөр өчигдөр /2016.07.03/ Чингисийн талбайд боллоо. Энэ үеэр олимпийн наадамд өмсөх Монголын шигшээ багийн хувцасны загварыг танилцуулж, спортын үзүүлэх тоглолт зохион байгуулсан юм.

/Гэрэл зургийг Otgontsagaan Jugder-н фэйсбүүк хуудсаас авав./

Тамирчдын Олимпийн наадмын үеэр тамирчид ёслолын болон спортын хоёр хувцас өмсөхөөс ёслолын хувцасыг дотооддоо үйлдвэрлэж, Asics брэндийн спорт хувцсыг худалдан авчээ.
 

 

Олуулаа Олимпод оролцоно

Монголын тамирчид энэ зуны олимпод 41-үүлээ буюу хамгийн олон бүрэлдэхүүнтэйгээр оролцох болоод буй. Учир нь Допингийн эсрэг зөрчил гаргасан хэмээн үзэж, олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлээд байсан Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/, Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/ шийдвэрээ эргэн харж, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн тамирчин Э.Сумъяагийн олимпийн эрхийг сэргээх тухай мэдэгджээ.

РИО-2016 олимпийн наадамд Монгол Улс түүхэн дэх хамгийн олон бүрэлдэхүүнтэй багаараа очих гэж байна. Өнөөдрийн байдлаар,

  • Жүдо бөх – 13
  • Чөлөөт бөх -10
  • Бокс – 6
  • Буудлага – 3
  • Таэквонда – 1
  • Хүндийг өргөлт – 1
  • Байт харваа - 1
  • Хөнгөн атлетик - 4 /IAAF-аас батламж хүлээж байгаа/.

Нийт 39 тамирчин Рио-2016 олимпийн эрхээ хүртэж, усанд сэлэлтийн төрөлд  хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцох нь тодорхой болсноор өнөөдрийн байдлаар энэ тоог 41 тамирчин гэж албан бусаар зарлаж болохоор байна.

Паралимпийн тамирчдын амжилт ч чамлахааргүй. Манай тамирчид “Рио-2016” паралимпод таван төрөлд найман тамирчнаа сойно.

  • Пара байт харваа – 3
  • Пара жүдо бөх – 2
  • Пара буудлага – 1
  • Пара хөнгөн атлетик – 1
  • Пара пауэрлифтинг – 1

 

Эх сурвалж: ЭМСЯ, БТСХТ