Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жилийн наадмыг гадаадын таван орны Ерөнхийлөгч үзнэ

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2016 оны 6 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун болон салбар хорооны гишүүд Хүй долоон худагт наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Энэ үеэр Шадар сайдаас зарим зүйлийг тодрууллаа.

-Наадмын бэлтгэл ажил ямар төвшинд байгаа талаар та мэдээлэл өгөөч?

-Улсын их баяр наадмын бэлтгэл ажил зохих төвшинд, хэвийн явж байгаа. Наадмын комисс долоо хоногт 2-3 удаа уулзаж, ажлын явцыг шалгаж байна. Мөн цаг хугацаатай үүрэг даалгаврыг өгч, ажлын гүйцэтгэлийг тухай бүрт нь хянаж байгаа. Бид баяр наадмыг онцгой хүрээнд авч үзэж байгаа учраас нарийн зохион байгуулалттайгаар тэмдэглэхээр зорилоо. 

Тиймээс Засгийн газрын наадмыг тэмдэглэх комиссын хүрээнд ч, нийслэл, баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын хувьд өндөр хариуцлагатай ажил. Энэ жилийн наадмыг зохион байгуулахдаа улс орнуудын болон өмнөх жилүүдийнхээ туршлагыг судалсан. 

Тухайлбал, өмнө нь нээлтийн арга хэмжээ болон урлаг соёлын арга хэмжээг нээлттэй сонгон шалгаруулалтаар хийж байгаагүй. Энэ удаа бид нээлттэйгээр зарлан Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын баг шалгарсан. Түүнчлэн төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилт, засвар үйлчилгээний ажлыг эхлүүлсэн. 

Мөн 500 машины зогсоолыг ашиглалтад оруулахаар шаргуу ажиллаж байна. Хэдийгээр энэхүү зогсоол нь хувийн хэвшлийнх ч баяр наадмын үеэр үнэ, төлбөргүй үйлчлэх тохиролцоонд хүрсэн.

Түүнээс гадна Хүй долоон худагт автобусны зам дагуу 3,000 ам метр явган хүний зам шинээр тавьж байна. Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр 3,000 сандал авч, нийт 6,000 сандалтай болж байгаа юм. Үүнээс Хүй долоон худагт 4,000 орчим сандал байршуулах бөгөөд өмнөх жилийнхээс 2,000-аар нэмэгдсэн. 

 Хүй долоон худагт 4,000 орчим сандал байршуулах бөгөөд өмнөх жилийнхээс 2,000-аар нэмэгдсэн. 

Энэ жилийн хувьд Улсын баяр наадам тэгш ой тохиож байгаа бөгөөд гадаад, дотоодын жуулчид, АСЕМ-ын зочид төлөөлөгчид зэрэг баяр наадмыг үзэж сонирхох хүний тоо нэмэгдэх учраас бэлтгэлийг сайтар хангаж, хариуцлагатай зохион байгуулж ажиллахаар бэлтгэж байна.

Наадмын үйл ажиллагааг дэг журамтай, аюулгүй зохион байгуулах, хурдан морины уралдааны хувьд элдэв маргаан үүсэхээс сэрэмжилж, унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг сайтар хангахад анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

-Хурдан морины уралдаан жил бүр маргаан дагуулдаг. Жишээлбэл, бүртгэх явцаас эхэлдэг шүү дээ?

-Хурдан морийг бүртгэхдээ нас болон эрлийз, Монгол гэдгээр нь ялгадаг. Энэ жилийн наадмыг өндөр зохион байгуулалттайгаар хийж байгаагаа би дээр дурдсан. Тиймээс эрдэмтэн судлаачид болон хөдөө аж ахуйн салбарынхныг цуглуулан томоохон хуралдаан хийх үүрэг даалгаврыг холбогдох газруудад өгсөн.

Мөн унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, тухайн цаг үед ямар нэг маргаан гарахгүй байхаар зохицуулсан ажиллаж байна. 

Түүнээс гадна энэ жилийн наадмыг 4-5 орны Ерөнхийлөгч үзэхээр төлөвлөж байгаа, гадны олон мянган төлөөлөгч улсын их баяр наадмыг үзэж сонирхоно. Тэгэхээр асар өндөр зохион байгуулалттайгаар баяраа тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

-Энэ жилийн баяр наадамд хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Хөрөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа ч ойрын үед шийдвэрлэх болно.

-Нийтийн тээврийн үйлчилгээг хэрхэн зохион байгуулж байна вэ? 

-Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 ширхэг цахилгаан автобус үйлчилгээнд явсан бол энэ жил 15-ыг нэмж явуулахаар болсон.

Мөн нийтийн тээврийн автобусны тоог нэмэх шаардлагатай байгаа.

Хүй долоон худагт 6,000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим 00 ажиллуулна. 

Түүнчлэн хүнсний аюулгүй байдалд өндөр шаардлага тавьж ажиллуулна. Хүй долоон худагт 6,000 гаруй автомашины зогсоол, 15 байршилд 30 орчим 00 ажиллуулна.

Үндэсний их баяр наадмыг наадамчин олны сэтгэлд хүрсэн, чанартай зохион байгуулахын төлөө ажиллаж байна. Бид аль болох зардлаа хэмнэхийг зорьж байна. Тиймээс сонгуульд өрсөлдсөн хүмүүсийг ашиглаж байсан самбарынхаа бэлдцийг баярын үеэр үнэгүй ашиглуулахыг нэр дэвшигчдэд уриалж байна.

-Наадамчин олонд хандаж та юу хэлэх вэ?

-Би Улсын онцгой байдлын даргын хувьд нийт наадамчдадаа аюулаас сэргийлж сайхан наадаарай гэж хүсье. Баяр наадмын үеэр хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах бэлтгэлтэй байх ёстой. Ер нь зам тээврийн осол, үер уснаас болгоомжлох хэрэгтэй. 

Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явуулах иргэд Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд бусад дүүргээс зөвшөөрлөө авах юм. Энэ жил нийт 250-280 орчим худалдаа, үйлчилгээний газар ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Хурдан морины салбар хорооноос уяач, унаач хүүхдүүдэд тодорхой санамжуудыг өгч ажиллаж байна. Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран гаргасан стандартын дагуу унаач хүүхдүүдийн хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангуулах тал дээр анхааран ажиллаж, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан, даатгалтай хүүхдүүдээр хурдан морь унуулна.

 

Зураг