Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийг өөрчлөхөөс илүүтэй сэтгэлгээг өөрчлөх хэцүү

З.Боргилмаа
2016 оны 6 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

Хуулиар хүнийг хамгаалдаг биш айлгадаг байв. Хүнийхээ дээр гарсан тэрхүү “хууль”-ийнх нь дээр басхүү хууль сахиулагчид залардаг байв.

“Байв” хэмээн өнгөрсөн цаг дээр ярьж байгаа боловч тэр тогтолцоо үгүй болсон гэдэгт үнэндээ иргэд нь ч, хууль сахиулагчид нь ч хараахан итгэж чадахгүй яваа ийм л шилжилтийн үе дээр бид зогсож байна.

Хэрэг төвөгт хилсдэн орооцолдсон бол хууль сахиулагч гэм буруугүйг минь тогтоож өгнө гэх итгэлээр биш гэм бурууг олж тохир доо гэсэн айдсаас цагдаагийн үүд, шүүхийн хашаанд цаг нөхцөөн чулуу нясалж суугаа хэн ч тойрч чаддаггүй л болов уу.

Хууль сахиулагчид буюу цагдаа, прокурор, шүүхийнхэн маань нэг л мэдсэн хуулиар иргэнээ хамгаалдаг биш айлгадаг болоод зогсохгүй эрх үүргээ яаж төвөггүйхэн хэрэгжүүлэх вэ гэдгээ эрэмбийн эхэнд тавьж байгаад бусдыг нь түүндээ тааруулан зохион байгуулчихсан байлаа.

Тэр тогтолцоог тонгоруулж, толгойг нь хөл рүү эргүүлэх хууль эрхзүйн салбарын шинэтгэлийг Х.Тэмүүжингийн гэх тодотголоор нь бид мэдэх болжээ.

Таныг мөрдөн байцаагч дуудаж уулздаг биш тан дээр өөрөө хүрч очдог байх тийм өөрчлөлтийг зорьсон Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаас буусны дараа хүмүүс хууль эрхзүйн шинэтгэл худлаа боллоо доо гэж бодсон юм. Учир нь энэ бүхэн тийм ч амар зүйл биш гэдэг нь харагдаж байлаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин эрхзүйн шинэчлэл хийх шаардлагыг ухуулах, тэрхүү өөрчлөлтийг хүлээж авч хэрэгжүүлэх нийгмийн сэтгэл зүйг бэлтгэхэд хоёр парламентын бүрэн эрхийн хугацааг зарцуулсан юм.

Хуулийг өөрчлөхөөс илүү нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх, тэр дундаа сэтгэлийн ард эрх ашиг нь зарим аар хөндөгдөх эрх мэдэлтэн, албан тушаалтан, хууль сахиулагчдын ханийг нэвтлэх илүү хэцүү байсныг зөрсөн үйл явдлууд гэрчлэх биз ээ. Гэвч нэгэнт цаг нь ирсэн зүйлээс хэн ч аж чаддаггүй аж.

Хууль сахиулагчдын дээр хууль бий

Хууль сахиулагчид ядарсан иргэнийхээ дээрээс хуулиар ташуур айлгадаг гэх гомдлыг амтлаагүй эхэд сонсоогүй хүн үгүй биз. Одоо эл хууль сахиулахынхан маань дээрээ хуультай болжээ. Тэдний п, мэргэжлийн бүхий л арга ажиллагаа хуультай болсон хэрэг. үйл ажиллагааныхаа үндэслэл, сэтгэл, үр дагаврыг хуулийн гортиг ip хаших ёстой боллоо. Гэхдээ хууль сахиулахынхан бүгд байсан, шударга бус нөхдүүд п алдас болно.

Зүгээр л тэдэнд тухайн хүнд нь тааруулж хуулийг хэрэглэх бололцоо, нүх сүв байсан юм.

Тухайлбал, Эрүүгийн хуульд тамга тэмдэг, бичиг баримтыг хуурамчаар үйлдвэл хорих ялтай заалт байх атал Боловсролын тухай хуульд дээрхтэй адил үйлдэлд торгууль оноох тухай заалт байв. 

Ижил асуудалд холбогдоод ирсэн хоёр хүнд нэгд нь Эрүүгийн хуулиар ташуур буулгах, нөгөөд нь Боловсролын хуулиар буулт хийх бололцоо тухайн хууль сахиулагчид байгаад байсан хэрэг. Хэргийг аль хууль руу татаж оруулах вэ гэдгийг одоо бол хууль сахиулагчийн үзэмж, үнэлэмж л шийдэх нь ээ.

Түүнийг шударга, эсвэл шударга бус харагдуулдаг нэг буруутан нь "хуулийг хүнд нь тааруулаад хэрэглэчихэж болдог” тэр тогтолцоо өөрөө байв. Тогтолцоог өөрчилж байж хууль сахиулагчдын шударга, шударга бус, хуультай хуульгүйн тухай ярихаас өөр аргагүй учраас шинэтгэл “цогц"-оор явах, тэр хэрээр уулын модыг урттай, богинотой нь түнших өрнөл явагдсан хэрэг.

Хууль сахиулагчдын гарт төрийн 243 хууль хэдэн арваас хэдэн зуун заалттайгаа байдаг бол иргэний гарт тэдний өөдөөс барих ганц ч хууль байсангүй. Уг нь хууль нэг л байх ёстой. Зоос сүлдтэй, тоотой хоёр нүүртэй байдаг шиг хууль тийм ар, өвөр талтай байх ёсгүй билээ. Хорьж ч болдог, торгож ч болдог.

Хэнд алийг нь хэрэглэхээ хууль атгаж буй алба тушаалтны хэрэгцээ, сонирхол л шийддэг байв. Тэрхүү зоосны хоёр тал шиг өөр өөр үйлчлэлтэй хуулийг яг яаж хэрэглэх ёстой байсан, аль нь зөв бурууг тогтоолгох гэхээр түүнийг шийдэх хууль байсангүй. Одоо бол иргэний гарт өгсөн “ганц хууль” гэж нэрлээд Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар дээрх шударга бус шийдвэрийг хэмжих, хаших бололцоо нээгдэж буй юм.

Аливаа хэрэг зөрчлийг шийдэж, шалгаж байгаа хууль сахиулах үүрэгтэн энэ үйл явцаа өөртөө амар хялбар байхаар тооцож хийсэн хуулиар биш эрхээ хамгаалуулахаар хандсан иргэндээ хөнгөн хялбар байх тийм хуулийг барьж ажиллана.

Хэрэг үү,зөрчил үү

Мэргэжлийн хяналтын байцаагч нар стандарт, хууль зөрчсөн тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, шаардлагатай гэж үзвэл өмч хөрөнгө, объектыг лацдан хаах эрх мэдэлтэй. Уг нь хувийн өмчид шүүхийн шийдвэрээр л халдах ёстой. Гэтэл бас нэг байцаагч болох галын байцаагч тухайн зөрчилтэй этгээдэд торгууль тавих арга хэмжээ авах мэдэлтэй, лавтайяа өмчийг битүүмжлэн лацдах эрхгүй. Гэмт хэрэгт тооцогдохгүй зөрчил дээр хүртэл хууль сахиулагчдын гарт байгаа хуулийн эрх мэдэл өөр өөр байв.

Тийнхүү хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй байцаагч нар олонтой ч яг хууль эрх зүйн тогтолцооныхоо хувьд нэг шат ор тас дутуу байсныг Зөрчлийн тухай хууль цаашид нөхөх юм. Тэр нь юу гэхээр анх удаа Зөрчлийн тухай хуультай болсон явдал.

Хуулийг, эсвэл хэн нэгний эрх ашгийг зөрчиж байгааг нь хэн хүнгүй харсаар, мэдсээр байх атал түүнийг бага дээр нь болиулах, хорих тогтолцоо байгаагүй учраас дээрх хуулийг баталсан хэрэг. Тухайн хүний үйлдэл гэмт хэрэгт тооцогдохооргүй байх ч “болохгүй зүйл” гэдгийг нь мэдээд байгаа хэн боловч хэрхэн ямар хуулиар түүнтэй хариуцлага, сануулгын асуудал ярих нь тодорхойгүй байв.

Өнөөх үйлдэл хаалт хашилтгүй явсаар эцэстээ гэмт хэргийн шинжтэй болсон хойно нь сая л хууль руу чирч оруулдаг, ингэхдээ эрүүгийн хуулиар шийтгэл оноож олон жилээр хорьдог тийм л тогтолцоондоо бид дасчихсан юм.

Модны хулгай л гэхэд асар нарийн зохион байгуулалттай, арга ажиллагаатай болтлоо даамжирсан үзэгдэл.

Харин одоо зөрчлийг бага дээр нь зогсоодог, гэмт хэрэг болж даамжрахаас нь өмнө хааж хашдаг шинэ хуультай болсон хэрэг.

Заавал асуудлыг гэмт хэрэг болгож баймааж шийддэг, шийтгэдэг хуучин тогтолцоо тухайн асуудалд хохирогчийг ч хамгаалж чаддаггүй, хохирол учруулсан этгээдийг ч хорихоос өөрөөр яаж ч болдоггүй байсан учраас багагүй “харгис” шинжтэй гэмээр. Яг л анчны урхи тор шиг гэмт хэрэгтэн өөрөө ороод ирэхийг нь отдог байсан тогтолцоо одоо орвонгоороо өөрчлөгдөж. Хэнийг хаана ямар хавх хүлээж байгааг сануулах, сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй Зөрчлийн тухай хууль энэ утгаараа “хүмүүнлэг” шинжтэй.

Модны хулгай л гэхэд асар нарийн зохион байгуулалттай, арга ажиллагаатай болтлоо даамжирсан үзэгдэл. Гэтэл модны хулгайг зохион байгуулалттай гэмт хэрэг болохоос нь өмнө яагаад зогсоож хүчрээгүй юм бэ? Үүний ард хохирсон байгаль орчныг яах юм бэ? Зөрчил, гэмт хэрэг хоёр хэдий ялгаатай ч ард нь хохирогч заавал үлддэгээрээ адилхан. Гэтэл хэн нэгний зөрчлийн улмаас хохирсон этгээдийн эрхийг ямар хуулиар хэн хамгаалах, хангах нь тодорхойгүй байсан бол одоо тиймгүй. Зөрчлийн тухай хуулийг “хүмүүнлэг” гэхийн нэг учир нь энэ.

Шударгыг тогтоох явц шударга байх ёстой

Шударга үнэнийг тогтоох үйл явц өөрөө шударга байж чаддаг уу? Шүүхээр асуудал шийдүүлж үзээгүй хэн нэгэнд энэ асуулт хөндийхөн сонсогддог ч хувь заяагаа шүүгчийн гарт атгуулчхаад чичирч сонссон олон хүнд энэ нь ямар чухал асуудал болохыг төсөөлөх амархан. Эмчийн өрөөний үүдэнд шинжилгээний хариу, өвчний оношоо сонсох гээд дотор харанхуйлж зогсохтой яг адилхан мөч шүүхийн танхимд үргэлжилдэг юм.

Хууль эрх зүйн цогт шинэтгэлийн хүрээнд өмнөхөөс ихээхэн өөрчлөгдсөн үйл явцын нэг нь шүүн таслах ажиллагаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэчлэгдсэн хуулиар Шүүх буюу шүүгчид эрх мэдлийг биш харин тэнд хэргийг шүүн хэлэлцэж байж шийддэг үйл явцыг нээж өгсөн юм.

Өнгөрсөн урт хугацаанд хэчнээн олон шүүгч шударга, шударга бусыг нээж харуулах орон зайгүй орчинд ажиллаж, гаргасан шийдвэрийнхээ хойноос шаналж үлдсэнийг мэдэхгүй. Тэгвэл шинэ хуулиар тэдэнд асуудлыг хэргийг шүүн хэлэлцэх орон зай, цаг хугацааг нээж өгч буй юм.

Хэргээ шийдүүлж буй иргэн прокурорт хүсэлтээ тавьдаг, прокурор түүний хүсэлтийг хангах боломжгүй гэж үздэг, харин тэрхүү хоёр талын зөрчил дунд Шүүх аль аль талыг сонсч, шударга үнэний төлөө хэлэлцдэг байх тэр бололцоо одоо нээгджээ.

Гар мухардсан уу, эсвэл...

Олон нийтийн дунд хууль сахиулагчдын үйл ажиллагаатай холбоотой хамгийн хурц өнцгөөс яригддаг нэг сэдэв бий. Тэр нь өнөөх тагнах, чагнах, мөрдөх, мөшгих... албаны нэг үгээр бол гүйцэтгэх ажиллагаа.

Хууль сахиулагчдад, үнэн мөнийг тогтоох үүрэгтэй тэдэнд үүнийгээ хэрэгжүүлэхэд нь мэдээж “зэвсэг” буюу технологижсон арга ажиллагаа шаардлагатай. Гэхдээ үүнийгээ гүйцэтгэх ажлын хуульдаа тусгах байдлаар арга хэрэгслээ нуучихсан байсан гэхэд болно. Нуухын хэрээр өөрсдөө ч хэрэглэж чадахгүйдээ хүрчихсэн, хэрэглэлээ гэхэд тэр шугамаар олж тогтоосноо хэргийг шийдүүлэхдээ ашиглаж чадахгүйд хүрчихсэн байсан юм.

Тэгвэл шинэ хуулиар гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл, явцад хяналт тавихаар тусгасан ч тэр журмаар олж мэдэх, хэргийг илрүүлж нотлохдоо ашиглах эрхийг нь нээж өгсөн байна. Өнөөдрийг хүртэл  гүйцэтгэх ажиллагаа гэх технологийг хэн хэний эсрэг хэрэглэсэн нь нууц, хэн түүнд нь хяналт тавих нь бүрхэг, үүнтэй холбоотой бүх л зүйлийг хэнд ч хаана ч хэлдэггүй гэсэн тийм г хууль үйлчилж ирсэн.

Харин өнөөдөр бүрдсэн эрх зүйн шинэ орчинд буюу Хууль сахиулах хэргийн тухай хуулиар бол гүйцэтгэх ажиллагааны шугамаар аливаа баримтыг олж мэдэх, үүнийгээ хэргийн үнэн зөвийг илрүүлж нотлохдоо ашиглах эрх нээгдэж, нөгөө талдаа энэ үйл. ажиллагааны үндэслэл, үйл явц нь хяналттай, үр дагавар нь хариуцлагатай байхаар журамлагдсан байна.

"Хүн нь олдвол хэрэг олдоно” гэх гашуун боловч үнэний ортой үг бий. Чухам ийм битүү айдас дунд амьдрах болсон нийгмийн тодорхой хэсэгт гүйцэтгэх ажиллагааг хуульчлан журамласан таалагдаж байгаа ч яг хууль сахиулах байгууллагынхан үүнийг тийм таатай хүлээж аваагүй юм. Tap мухарлалаа” гэх тэдний гомдол чухам юуг хэлнэ вэ?

Өөрчлөлтийн дараа...

Хуулийг хүн л амилуулдаг, хэрэгжүүлдэг. Тэрхүү өөрчлөлт авчирсан хуулиудыг хэрэглэх хүмүүс үүнд бэлэн үү?

Энэ салбарын мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулиудад өнөөдрийг хүртэл “Та бүхэн ирээдүйн хууль сахиулагчид” гэдэг философи бүхий хөтөлбөрөөр хичээл орж ирсэн юм. Харин тэднийг хүлээж байгаа ажлын орчин “Та бол хүн хамгаалагч” гэдэг философитой болж өөрчлөгдлөө.

Хуулийг өөрчлөх амархан харин сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх амаргүйг харуулсан цаг.

Гэмт хэргийг тогтоох, шүүн таслах явц буруутай талд хатуу, тэр хэрээрээ хохирсон талд зөөлөн хандах нь зарчим биз. Гэхдээ өнөөдрийг явж ирсэн бодит байдал гэвэл гэмт хэрэгтэн, хохирогч хоёртой яг ижилхэн харьцдаг, тэр хэрээр тэдний хоорондын зөрчил ихэсдэг, эцэст нь хоёулаа байцаагчдаа гомддог. Энэ бол ердөө хандлагын асуудал юм.

Тэгэхээр хууль сахиулах байгууллагынхныг хүлээж буй дараагийн том сорилт нь сэтгэлгээ, хандлага, арга барилын өөрчлөлт юм. Энэ өөрчлөлтөд чухам хэдий хугацаа шаардагдах бол? Түүнийг журмаар тогтоох уу, сургалтаар олгох уу, эсвэл ухамсраар бий болгох уу?
Хэн ч бай ойлгохгүй зүйлээ шүүмжилдэг, эсэргүүцдэг, эцэст нь яг өөрийнхөө ойлгосноор хэрэгжүүлдэг.

Тэгэхээр хоёр парламент дамжин хэлэлцэгдэж байж батлагдсан хууль эрхзүйн шинэтгэлийн цогц хуулиудыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх хөрс суурь бэлтгэгдсэн эсэхээс олон зүйл хамаарахаар харагдаж байна. Хуулийг батлах нэг хэрэг, хэрэгжүүлэх бас өөр хэрэг биз ээ. Хуулийг өөрчлөх амархан харин сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх амаргүйг харуулсан цаг.

Зураг