Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

АСЕМ: Нийслэл хүрээ өргөн чөлөөнд хийгдэж буй тохижилтын ажил

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Нийслэл хүрээ өргөн чөлөөнд 35 метр квадрат талбайд явган замын хавтан суурилуулах, 2,180 метр квадрат талбайг тэгшлэх ажил хийсэн. Нийт тохижилтын ажлын явц 50 хувьтай байна.

Хан-Уул дүүргийн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээг хариуцсан “Төгс гэрэлтүүлэг” ХХК 72, Баянзүрх дүүргийн гэрэлтүүлгийн “Холбоо трейд” ХХК нь 56 гэрэлтүүлгийн шонг будаж, өнгө үзэмжийг сайжруулан гэрэлтүүлгийн асалтыг 100 хувь болгосон. Цаашид хүчдэл бага ирдэг зарим гэрэлтүүлгийн хүчдэлийг нэмэгдлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Нийтийн эзэмшлийн гудамж зам дагуу байрлаж буй “Суруга Монгол“ ХХК, Технологийн судалгааны газар, Монголын сурын холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Алтан дуулга” СӨХ, “Мандала” ХХК, “Эм Жи Кивинг” СӨХ, “Жигүүр гранд”, Олонлог сургууль, “Тайм констракшн”, “Хэн poял” ХХК нийслэлээс хийж буй тохижилтын ажлыг дэмжин гадна хашаагаа шинээр хийн, сэргээн засварлаж будаж, тохижилт, ногоон байгууламжаа сайжруулсан.

Ногоон байгууламжийн ажлын хүрээнд цэвэрлэгээ, усалгаа, модны шохойдолт, зүлэг самналт, нөхөн тарилтын ажлууд хийгдэж байна.

Дугуйн замыг “Цант Булаг” ХХК, ногоон байгууламжийн арчлалтыг “Об тод”ХХК хариуцан гүйцэтгэж байна.

Гэрэлтүүлгийн 36 шонг угааж, зарын хуудсыг хуулан явган хүний замд байрлуулсан шонг буулган авч стандартын дагуу шилжүүлэн байршуулсан байна.

Автозамын болон явган хүний хэвтээ тэмдэглэгээ
 

Энэ онд автозамын болон явган хүний замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг 2,500 м2 талбайд хийхээр төлөвлөсөн.  “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Сүхбаатарын гудамжинд 295м2 талбайд гарц, зогс, сум зэрэг тэмдэглэгээ, Чингисийн өргөн чөлөө, 120 мянгатын уулзварт үргэлжилсэн шугам тэмдэглэгээг 300м2 талбайд термопластикаар хийсэн.

Драгон төвийн үүдэнд 40м2 талбайд машины зогсоолын тэмдэглэгээ, 10-р хорооллын 13-р сургууль орчим 2 , Өргөөгийн ар буюу Хасбаатарын гудамжинд 4, Хермэс худалдааны төвийн үүдэнд 1 гарцын тэмдэглэгээг тус тус хийгээд байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж, замуудад замын босоо тэмдэг шинээр тавих, сэргээх, шинэчлэх, засварлах зэрэг ажлуудыг хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


АСЕМ-ыг угтаж тохижуулах 13 гудамж

  1. Энхтайваны өргөн чөлөө
  2. Их тойруугийн гудамж
  3. Чингисийн өргөн чөлөө
  4. Нийслэл хүрээ өргөн чөлөө
  5. Зайсангийн гудамж
  6. Наадамчдын зам
  7. Их сургуулийн гудамж
  8. Сүхбаатарын гудамж
  9. Олимпийн гудамж
  10. Их Монгол Улсын гудамж
  11. Гэндэнгийн гудамж
  12. Жамьян гүний гудамж
  13. Намяньжугийн гудамж