Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хэзээ ч мартамгүй түүхийг "365 үдэш"-ээр бүтээх боломжтой

С.Бадрал, iKon.mn
2016 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монсудар хэвлэлийн компаниас хүүхэд багачуудад зориулж “365 үдэш” үлгэрийн ном худалдаанд гаргалаа.

Номонд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хялбаршуулан оруулсан бөгөөд хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай, үлгэрүүд нь ихэвчлэн богино хэмжээтэй байдаг.

Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож байгаагүй үгс олон байдаг тул үгийн утгыг тайлбарлан ярилцсанаар хүүхдийн тань өдөр тутмын хэрэглээний үгсийн сан арвижиж, эх хэлний мэдлэг нэмэгдэх болно. Мөн үлгэрээс гадна хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх оньсого, шинээр зохиосон дуу, шүлгээс түүвэрлэн оруулсан бөгөөд хүүхдийнхээ хүссэн үед оньсого таалцаж, шинэ дуу шүлгээс хамтдаа уншиж суралцаарай.

Хүүхэд бүр ээж аавтайгаа хамт байхыг хүсдэг. Гэр бүлийн аз жаргал бол халуун ам бүлээрээ байж, цагийг зугаатай өнгөрөөх билээ. Харин та энэ аз жаргалыг хүүхдэдээ бэлэглэж, үлгэрийн гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялан, хэзээ ч мартамгүй нандин түүхийг энэхүү "365 үдэш"-ээр бүтээх боломжтой.

“365 үдэш” үлгэрийн ном "Интерном" дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байгаа аж.