Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйн Телевиз буюу “OTT TV”

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 23
Сурталчилгаа

Орчин үеийн хүмүүс уламжлалт телевизийн технологи буюу тогтсон хөтөлбөрт телевизийн үйлчилгээнээс илүүтэйгээр интернэтэд суурилсан шинэ үеийн дэвшилтэд телевизийн үйлчилгээг сонгох нь илүүтэй болжээ.

Харилцаа холбооны технологи хувьсан өөрчлөгдөж, кабелийн телевизийн үйлчилгээ мөн шинэчлэгдэж байна. Өндөр хурдны интернэт айл өрх бүрт хүрэхийн хэрээр хэрэглэгчид олон төрлийн телевизийн суваг, контентуудыг тогтсон хөтөлбөр, байршил, төхөөрөмжид баригдахгүйгээр чөлөөтэй хүлээн авч үздэг болсон.

Өөрөөр хэлбэл үзэгчид хүссэн ТВ шоугаа дуртай үедээ, хүссэн газраа, дурын төхөөрөмжөөр хүлээн авч үзэх боломж бүрдээд байна.

Суурин телевизийн технологийг түүний дараа үеийн хөдөлгөөнт технологи болох “OTT” буюу Over-the-Top технологи орлон, хэрэглэгчийн үйлчилгээнд нэвтрээд  байна.

OTT технологи нь зөвхөн утастай интернэт төхөөрөмж шаардахгүй бөгөөд хөдөлгөөнт буюу үүрэн холбооны дата үйлчилгээг ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл Мобиком Корпорацийн өндөр хурдны 3G сүлжээ, шинээр нэвтрүүлээд байгаа хамгийн өндөр хурдны 4G LTE сүлжээг ашиглан, хүссэн телевизийн суваг, контент, шинэ киног хаана ч, хэзээ ч, ямар ч төхөөрөмжөөс үзэх боломжтой болж байна.

 

 

Мобиком Корпораци нь өнгөрсөн долоо хоногт 4G LTE-г нэвтрүүлсэн бол энэ удаа OТТ TV үйлчилгээ болох mobiPLAY-г хэрэглэгчдэдээ санал болгож байна. Уг үйлчилгээний тусламжтайгаар хэрэглэгчид интернэтээр дамжуулан ухаалаг телевиз, утас, бүх төрлийн таблет, iPad, суурин компьютер дээрээ кино, видео, телевиз үзэх болно.  

mobiPLAY үйлчилгээг авсан хэрэглэгчид өөрсдийн дуртай Холливүүдийн болон Монголын шилдэг уран сайхны кино, гадаадын болон дотоодын олон ангит кино, фитнес хөтөлбөр, хошин шогийн тоглолтууд, хүүхдэд зориулсан нэвтрүүлгүүд зэргийг үзэхээс гадна Монголын томоохон сувгууд болон гадаадын хамгийн эрэлттэй HBO, Discovery Channel, Bloomberg TV, Channel V, Arirang гэх мэт сувгуудаар дамжуулан үзэх юм.

mobiPLAY телевизийг таны гарт атгуулснаар та хүссэн зүйлээ хүссэн үедээ, хүссэн газраа үзэх боломжтой болж байна.

 

OTT TV нь дурын төхөөрөмж дээр хамгийн дээд зэргийн видео контентыг тухлан үзэх боломж олгоод зогсохгүй энэ нь супер ухаалаг систем юм. Хэрэв та өндөр хурдны интернэтэд холбогдсон бол бүх видеог HD формат буюу маш өндөр нягтралтайгаар, гацалтгүй хүлээн авч үзэх болно.

Харин интернэтийн хурд бага байвал OTT технологи нь автоматаар мэдэрч, видеоны чанарыг тохируулан, гацалтгүйгээр дамжуулдаг. Цаг бол алт болсон өнөө үед хүн бүр аливаа зүйлсийг хүлээх дургүй болжээ. Тэгвэл Мобикомын хэрэглэгчид OTT TV-г ашиглан хүссэн газраа, хүссэн контентоо өндөр чанартайгаар тухлан үзэх боломжтой болжээ.

mobiPLAY-н бусад ухаалаг шийдлүүд гэвэл нэг аккаунтаар хоёр төхөөрөмжид зэрэг холбогдох, эцэг эхийн хяналт тавих, шууд дамжуулалтыг ухраах, дахин тоглуулах зэргийг дурдаж болно.

Netflix, HBO Now, Now TV, Hulu, Sky Go зэрэг платформууд OTT TV технологийг ашиглан, телевизийн сувгууд, хамгийн эрэлт хэрэгцээт видеонууд болох Marco Polo, Game of Thrones зэргийг шууд дамжуулаад эхэлсэн байна. Тэгвэл Мобикомын бүх хэрэглэгчдэд зориулсан цоо шинэ mobiPLAY үйлчилгээ өнөөдрөөс /2016.05.23/ нээлтээ хийлээ.

OTT бол телевизийн ирээдүй бөгөөд Мобиком Корпораци энэхүү гайхалтай шинэлэг үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлж, нэг сая гурван зуун мянган хэрэглэгчдэдээ хүргэж байна.

 

 

Нэвтрэх заавар, бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

 

mobiPLAY

Амьдралд өнгө нэмнэ...

 

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!  

 

         

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.