Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий, Сүхбаатар, Дорнод чиглэлийн замыг хаажээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Тавдугаар сарын 4-нөөс орон даяар цасан шуурга шуурч хур тунадас их хэмжээтэй орсон. Тэгвэл цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой зүүн аймгуудын буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур, Цэнхэрмандал чиглэлийн замыг түр хугацаанд хаасан тухай Авто Тээврийн Үндэсний төвөөс мэдээллээ. Зам хаасан тул энэ чиглэлд нийтийн тээвэр ч үйлчлэхгүй болж байна. 

Харин нийслэлээс баруун чиглэлд 22-ын товчооны замыг хаагаагүй байгаа юм байна.  Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвөөс тавдугаар сарын 6-наас нийт нутгаар дулаарна хэмээн мэдэгдээд байна. 

Тиймээс зорчигч, тээвэрчид дулаарахаас өмнө алс замд гарах бол болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлнэ үү.