Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тавдугаар сарын 4-нөөс ихэнх нутгаар нойтон цас орж, шуурна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас тавдугаар сарын 4-нөөс хойш нутгийн ихэнх хэсгээр бороо, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурахыг анхаарууллаа. Үүнтэй холбоотой ихэнх нутгаар хүйтрэх аж.

Ингээд энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе:

Баруун аймгуудын нутгаар: 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 6,8-нд нутгийн хойд хэсгээр бороо нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. 

Төвийн аймгуудын нутгаар: 3,8-нд нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орэо. 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно.

Зүүн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орно

Говийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. 


УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР ИРЭХ ӨДРҮҮДЭД: