Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Оюу толгойн ДАЛД УУРХАЙН хөрөнгө оруулалтыг удахгүй батална

WWW.GAULI.MN
2016 оны 4 сарын 28
Gauli
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Рио Тинтогийн зүгээс далд уурхайн удаан хүлээлгэсэн асуудал шийдэгдсэн гэж мэдээллэж байв.

Үүний дараа уг ажлын бэлтгэл болгож Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал Jean-Sebastien Jacques-ийг томилох гэж байна. Тэрээр Оюу толгойн далд уурхайн гэрээг байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн юм.

Deutsche Bank-ний шинжээчид “Рио Тинто, Turquoise Hill, Монголын засгийн газар нь Оюу толгойн далд уурхайн хөгжүүлэлтийг эхлүүлэх эцсийн шийдвэрийг хоёрдугаар улиралд багтаан батлана гэсэн хүлээлттэй байна.

Бид Риогийн эзэмшиж буй 34 хувийг 4.7 тэрбум ам.доллар буюу нэг хувьцааг нь 3.5 ам.доллар гэж үнэлж байгаа бөгөөд уг тооцоог нэг тн зэсийн үнийг урт хугацаанд 6,600 ам.доллар байна гэсэн таамаглалд үндэслэсэн” гэж харилцагчиддаа мэдээлжээ.

2014 оны аравдугаар сард далд уулхайн хөрөнгө оруулалтыг 4.9 тэрбум ам.доллар гэж Рио Тинто үнэлж байжээ.

Харин Рио Тинтогийн зүгээс өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ ТУЗ-өөс хөрөнгө оруулалтын шийдвэрийг энэ улиралд багтаан гаргана гэсэн хүлээлттэй байгаагаа илэрхийлсэн юм.

2014 оны аравдугаар сард далд уулхайн хөрөнгө оруулалтыг 4.9 тэрбум ам.доллар гэж Рио Тинто үнэлж байжээ. Харин Deutsche Bank-ний зүгээс барилгын зардал буурч байгаа учраас 4 тэрбум ам.доллар хүртэл буурна гэж тооцоолсон байна.

Уг мэдээлэл зах зээлд цацагдсанаар хувьцааны ханш өчигдөр Нью Йоркийн биржид 1.08%-иар өслөө.

Эх сурвалж: http://www.theaustralian.com.au
 
Хувьцааны ханш

 

Өнгөрсөн хугацаанд хувьцааны ханш хамгийн багадаа 1.55 ам.долларт хүрч буурсан бол эргээд 2.81 ам.долларт хүрч өсөөд байна. Ийнхүү ханш буурахад Хятадын түүхий эдийн зах зээл, хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал нь зэсийн үнийн уналтыг үүсгэсэнтэй холбоотой юм.

Харин зэсийн үнэ өссөн, мөн далд уурхайн хөрөнгө оруулалттай холбоотойгоор эерэг мэдээлэл зах зээлд цацагдсан нь ханшийг эргэн өсөхөд дэмжлэг үзүүллээ.


Turquoise Hill Resources-ийн тухай

Салбар: Уул уурхай
Бирж: Нью Йорк, Торонто
Симбол: TRQ
Хувьцааны тоо: 2.012 тэрбум ширхэг
Хаалтын ханш: 2.81

Turquoise Hill-ийн гол орд нь Оюу толгой бөгөөд уг ордын 66 хувийг эзэмшдэг. Үлдсэн 34 хувийг Монголын Засгийн Газар эзэмшиж байна. Уг орд нь Монголын өмнийн говьд, Хятадын хилээс холгүй оршдог. Төслийг 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2013 онд анхны баяжмалыг ил уурхайгаас олборлож Хятад улсруу экспортлож эхэлсэн.

2014 оноос ил уурхайн үйл ажиллагаа жигдэрч бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ордын нөөцийн 80 хувь нь далд уурхайд оршдог учир далд уурхайг хөгжүүлэх нь төслийн үнэ цэнэд чухал ач холбогдолтой юм. Гэвч 2013 оны долдугаар сард ил уурхайн зардал төлөвлөснөөс хэтэрч Монголын талд ногдох зээлийн хэмжээ өссөн, ногдол ашиг авах хугацаа хойшилсон гэх зэрэг үндэслэлээр Монгол Улсын Засгийн газраас далд уурхайн хөгжүүлэлтийг зогсоож асуудлыг шийдвэрлэх хэлэлцээрийг эхлүүлсэн юм.

Хэлэлцээр бараг хоёр жил үргэжилсэн бөгөөд 2015 оны тавдугаар сард “Далд уурхайн хөгжүүлэлт ба санхүүжилтийн төлөвлөгөө”-г талууд баталсан билээ. Үүнээс хойш компани ТЭЗҮ-ийг шинэчлэх, санхүүжилт босгох үйл ажиллагааг эрчимтэй хийж байгаа бөгөөд 2016 оны эхээр санхүүжилтыг босгож, дунд үе гэхэд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж тооцоолжээ. Компанийн зүгээс Оюу толгойн орд нь 24.9 тэрбум паунд зэс, 11.9 сая унц алт, 78  сая унц мөнгөний нөөцтэй, 41 жил ашиглах боломжтой гэж үзжээ.