Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-ын дарга Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 62.2 хувиар дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:24 2016/04/13

Авлигатай Тэмцэх Газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг Хууль зүйн Байнгын хорооны гишүүд хэлэлцэж  62.2 хувиар дэмжлээ.

АТГ-ын дарга Н.Ганболдоос БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ ямар шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар асуухад "Биеийн эрүүл мэндтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан" гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ц.Нямдорж нар хүнд хүчир ажиллагаа явуулдаг хуулийн байгууллагын даргаар томилох дараагийн хүнийг Байнгын хорооны хуралдаанд яаралтай оруулж ирэх санал гаргаж байв.

Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүд Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяраас зарим зүйлийг тодруулсныг товчлон хүргэе. 

Ц.Нямдорж "Орных нь хүнийг хэзээ оруулж ирэх юм бэ. Чөлөөлөгдөх хүнтэйгээ ажил авах хүнээ цуг оруулж ирсэн бол зүгээр байлаа. Хүчний, хүнд хүчир ажил хийдэг хүмүүсийн томилгоо хоног алдаж болдоггүй эд шүү дээ. 

Гэрэл зургийг mpa.mn

Улс төрийн дайралт хуулийн байгууллага руу өдөр шөнөгүй хүйтэн салхи, мөндөр болж орж байна. Ийм үед энэ байгууллагыг эзэнгүйдүүлээд хаячихаар хэцүү болно доо. 2008 оны сонгуулийн өмнө цагдаагийн даргыг солиод орнынх нь хүнийг тавилгүй бараг даргагүй шахуу сонгуульд орсон. Тэгээд юу болсныг бүгд мэдэж байгаа"  

Ч.Өнөрбаяр "Энэ талаар хариу өгөх бололцоо яг одоогоор алга байна. Таны саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилъя" 

О.Баасанхүү "АТГ-ын дарга, дэд даргын ажил үүргийн чиг үүрэг гэж байдаг. Гүйцэтгэх ажиллагаа явуулахад АТГ-ын дарга нь дэд даргадаа ерөнхий чиглэл өгч хянаж явдаг. Дарга байхгүй болчихоор гүйцэтгэх ажиллагаа яаж явагдана гэж харж байна вэ. АТГ-ын дэд дарга өөрөө өөртөө үүрэг, чиг өгөөд ажиллана гэсэн үг үү?

Тийм болохоор орнынх нь хүнийг оруулж ирэхээр Н.Ганболд даргыг чөлөөлөх нь зүйтэй болов уу гэж бодож байна" 

Гэрэл зургийг mpa.mn

Ч.Өнөрбаяр "АТГ-ын дарга зургаан жилийн хугацаатай томилогддог хуультай. Хуульд заасан бүрэн эрхийнх нь хугацаа дуусаад орж ирж байгаа бол О.Баасанхүү гишүүний хэлж байгаа зарчим үйлчилнэ. 

Н.Ганболд даргын тухайд бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ оруулж ирж байна. Дээрээс нь Авлигын эсрэг тухай хуульд даргын түр эзгүйд дэд дарга орлодог заалттай. Энэ нь дэд дарга ямар нэг хяналтгүй үйл ажиллагаа явуулаад хуулийн дээгүүр алхаад байна гэсэн үг биш. Тэртээ тэргүй энэ ажил прокурорын зөвшөөрөл, хяналтын дор явагддаг"

З.Баянсэлэнгэ "Бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас нэг жилийн өмнө та өөрөө хүсэлтээ гаргаж байгаа юм байна. Ямар үндэслэлээр хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргах болов. Албан тушаалаа эрхлэх боломжийг тань хангаж чадахгүй байна уу. Эсвэл шагналаар өөр газар дэвшин ажиллах гэж байгаа юм уу?  

Мөн өнгөрсөн таван жилийн хугацаанд хүний эрх хангах, эрүүдэн шүүхийн эсрэг танай байгууллага хуулийн хүрээнд ажиллаж чадсан гэж үзэж байна уу? 

Н.Ганболд "Бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө Авлигын эсрэг хуулийн зүйл заалтыг үндэслэж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. 
Чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа гол шалтгаан бол ажлын нөхцөлөө өөрчлөөд эрүүл мэндийнхээ асуудлыг анхаарах шаардлага гарсантай холбоотой. Тодорхой өвчин яримааргүй байна. 

Энд ямар нэгэн албан тушаалын наймаа байхгүй. Цаашдаа тэтгэврийн насанд хүрсэн учраас хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа
Хүний эрхийг асуудлыг хуулийн хүрээнд явуулахыг хичээсэн. Эрүүгийн хэргүүд дээр бүх үйл ажиллагаа прокурорын хяналт дор явагддаг. Хүний эрхийг 100 хувь хангаж ажилласан гэж хэлэх боломжгүй. Үүнийг хүлээн зөвшөөрч байна" гэлээ.  

Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг эцэслэн шийднэ.

09:24 2016/04/13

АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэнэ
 
Авлигатай Тэмцэх Газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдрийн Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар хамгийн эхэнд буюу 09:00 цагаас хэлэлцэх гэж байна

Тэрбээр энэ сарын 11-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчид гаргажээ. 

АТГ-ын дарга зургаан жилийн хугацаатай томилогддог бөгөөд Н.Ганболд нь 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд томилогдож байжээ.