Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ-ын дарга Н.Ганболд ажлаа өгөөгүй гэв

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Авлигатай Тэмцэх Газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаа өгөх гэж байна гэх мэдээлэл зарим сайтаар цацагдаад байгаа. 

Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодрууллаа. Тэрбээр “АТГ-ын дарга зургаан жилийн хугацаатай томилогддог. Энэ хугацаанд өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх заалт байхгүй

Харин эрүүл мэндийн болон өөр хэд хэдэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх заалт бий. 

Н.Ганболд даргын тухайд 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд АТГ-ын даргаар томилогдсон. Бүрэн эрхийнх нь хугацаа 2017 онд дуусна. Чөлөөлөгдөх хүсэлт гаргасан зүйл байхгүй. Ажлаа хэвийн үргэлжлүүлж байна” гэлээ.