Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

СБД: “Нэг цонхны үйлчилгээ”-гээр харьяалал харгалзахгүй автомашины татвар авч эхэллээ

Сүхбаатар дүүрэг
2016 оны 4 сарын 5
Сүхбаатар дүүрэг
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс дүүргийн “Нэг цонхны үйлчилгээ”-гээр энэ сарын 1-нээс 05-р сарын 31-ний өдөр хүртэл иргэдэд дүүрэг харгалзахгүйгээр авто машины татварыг хүлээн авах үйлчилгээг хүргэх ажил эхэллээ.

Ингэснээр аль ч дүүргийн иргэн цаг алдалгүй автомашиныхаа улсын дугаараас хамааран 4, 5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу гуравдугаар сарын татвараа ч төлөх боломжтой.

Харин 1, 2 дугаар сард төлөх ёстой байсан жолооч нар энэ жилд 06 дугаар сарын 01-нээс өмнө ямар нэгэн торгуульгүй татвараа төлөхөөр зохицуулалт хийжээ.

Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн тасаг нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах юм.



Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг.

Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургаадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.