Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк 2.3 сая ам.доллар, 21 сая юань нийлүүлэв

Монголын мэдээ
2016 оны 3 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг
Монголбанк

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаа өчигдөр зохион байгуулж, арилжааны банкуудад 2,050.20 төгрөгийн нэг ханшаар 2.3 сая ам.доллар, 314.20 төгрөгийн хаалтын ханштайгаар 21 сая юань нийлүүлэв.

Мөн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 81.2 сая ам.доллар худалдан авах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох Монголбанкны арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой аж.

 

Зураг