Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Германы Баварийн кино наадмын "Шилдэг залуу найруулагч"-аар Б.Үйзэнмаа шалгарчээ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг www.uisenma.com-аас

Германы Мюнхен хотноо 37 дахь Баварийн кино наадам энэ сарын 15-нд боллоо. Тус наадмын "Шилдэг залуу найруулагч"-аар Б.Үйзэнмаа шалгарчээ.

Б.Үйзэнмаа нь Мюнхений телевиз, кино урлагийн их сургуулийг төгссөн бөгөөд тус наадамд "Don`t look at me that way" буюу "Над руу ингэж битгий хар" киногоороо шагнал хүртсэн. Тэрээр киноныхоо найруулагчаар ажиллахаас гадна Хэди гэх гол дүрийг бүтээсэн байна.

 

Тус киногоороо эмэгтэйчүүдийг зан араншин, амьдралын мөн чанар, дотоод ертөнцийг илэн далангүй харуулахыг зорьсон аж.

Б.Үйзэнмаа нь энэ киноноос гадна "Donne moi plus" богино хэмжээний кино болон "Thos", "Spider Beach" гэх мэт олон кинонуудыг бүтээсэн юм.