Монгол Улсын Заcгийн газар болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац (МСК)-ийн хооронд байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах ажил төлөвлөгөөний дагуу идэвхтэй үргэлжилж байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд үр нөлөө үзүүлэх хөрөнгө оруулалтын чиглэлийг тодорхойлох зорилгоор эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаарх судалгааг хийж гүйцэтгэсэн.
Судалгаагаар дараах хүчин зүйлс нь манай улсын эдийн засгийн өсөлтийн боломжуудийг хязгаарлаж байна гэж тодорхойлогдлоо. Үүнд:
Мянганы сорилтын корпорациас гаргасан компакт гэрээ боловсруулах ажлын удирдамжийн дагуу эдгээр хүчин зүйлсийн суурь шалтгааныг тодорхойлох (Root Cause Analysis) зорилгоор МСК-ийн Монголын хөтөлбөрийг хариуцсан багийн эдийн засаг, хувийн хэвшил, нийгэм, жендэрийн чиглэлийн мэргэжилтнүүд 2015 оны есдүгээр сард манай улсад ажилласан.
Энэ үеэр Үндэсний ажлын алба болон МСК-ийн мэргэжилтнүүд эдийн засгийн судалгааны үр дүнг холбогдох талуудад танилцуулах, нэмэлт мэдээлэл авах, санал солилцох зорилгоор дээр дурдсан чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн байгууллагуудтай уулзалт хийсэн. Мөн эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн суурь шалтгааныг тодорхойлох хэлэлцүүлгийг (Root Cause Analysis Workshop) холбогдох салбарын төлөөллүүдийг оролцуулан 2015 оны есдүгээр сарын 21-23-нд Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулав.
Түүнчлэн, 2015 оны есдүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын ажлын хэсгийн гишүүдэд эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн талаарх судалгааны дүнг танилцуулсан. Уг уулзалтын үеэр ажлын хэсгийн гишүүд Үндэсний ажлын алба болон МСК-ийн мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан судалгааны үр дүнтэй санал нэгдэж буйгаа илэрхийлж, компакт гэрээ боловсруулах дараагийн шатны ажлыг үргэлжлүүлэхийг дэмжсэн болно.
МСК-ийн зүгээс эдгээр саналуудыг авч хэлэлцээд албан ёсоор хариу ирүүлсний дараа Үндэсний ажлын алба нь төсөл, хөтөлбөрийн дэлгэрэнгүй саналыг (Concept Paper) боловсруулах, шаардлагатай нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх болно.