Түлшний шүүр нь бакнаас ирэх дизель түлшийг шүүн, өндөр даралтын шахуурганд дамжуулах үүрэгтэй байдаг. Мөн ус тундасыг ялгаруулах хэсэг, түлш татах шахуурга, хийг гадагшлуулах клапан зэргээс бүрдэнэ. Хийг гадагшлуулах шахуурга нь түлшний шүүр бөглөрч даралт ихэссэн тохиолдолд хийг гадагшлуулж, буцаах хоолойрүү түлштэй хамт юүлдэг.
Бензин шүүр нь бензин дэх бохирдлыг форсунк руу орохоос хамгаалах үүрэгтэй. Бүтцийн хувьд шүүх цаасны нягт сайтай учир өндөр даралтыг тэсвэрлэх чадвар сайтай. Ихэвчлэн хөдөө сум, багийн найдвартай бус шатахуун түгээх станц болон гар дээрээс шатахуун авсан тохиолдолд шүүр хамгийн хурдан бохирддог бөгөөд доорх шинж тэмдгүүд хөдөлгүүрт мэдрэгдэнэ.