Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс визний нөхцлөө чангатгаж эхэллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2015 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Гадаад Хэргийн Яам 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 42 орны иргэдийг буцаан визтэй зорчуулах болсон талаар мэдэгдсэн.

Улаанбаатар хотноо 2016 онд зохион байгуулагдах АСЕМ-ын 11 дэх Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс визийн нөхцөл болон хилийн хяналтаа чангатгах шаардлагатай болоод байгаатай холбогдуулан дээрх 42 орны иргэдийг 2014 оны 6 дугаар сараас эхлэн Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулж ирсэн нөхцлийг үргэлжүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ.

Монгол Улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаанд иргэд нь визгүй зорчих 42 орны жагсаалт:

  1. Андорра
  2. Австри
  3. Аргентин
  4. Багамын арлууд
  5. Бельги
  6. Болгар
  7. Бразил
  8. Грек
  9. Гибралтар
  10. Гренада
  11. Дани
  12. Их Британи
  13. Исланд
  14. Испани
  15. Итали
  16. Ирланд
  17. Кипр
  18. Коста-Рика
  19. Латви
  20. Литва
  21. Лихтенштейн
  22. Люксембург
  23. Мальт
  24. Монако
  25. Нидерланд
  26. Норвег
  27. Панам
  28. Польш
  29. Португал
  30. Румын
  31. Словак
  32. Словени
  33. Унгар
  34. Уругвай
  35. Финланд
  36. Франц
  37. Хорват
  38. Чех
  39. Чили
  40. Швед
  41. Швейцарь
  42. Эстон

Дээд түвшний уулзалтад оролцохоор ирэх АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын аюулгүй байдлыг хангахын тулд дотоодын аюулгүй байдлын холбогдох зохицуулалтуудыг боловсронгуй болгох аж. Үүнээс гадна, шаардлагатай гэж үзвэл гадаадын улсуудтай байгуулсан иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрүүдийн үйлчлэлийг түр хугацаагаар зогсоох хүртэлх арга хэмжээг авч магадгүй.

Эх сурвалж: ГХЯ