Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дипломат ажилтнууд эрдэмтэн судлаачидтай "хүчээ нэгтгэнэ"

ГХЯ
2015 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

ГХЯ, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.  

Ёслолд ГХЯ-ны ТЗУГ-ын захирал Т.Тэгшжаргал, тус газрын 2-р НБД А.Гэрэлмаа,  БТЗГ-ын дэд захирал Д.Баярхүү, Дипломат академийн захирал, ТҮГЭС Х.Бэхбат, МУИС-ийн ОУХНУС-ийн захирал С.Баттулга нар болон хоёр талын бусад албаны хүмүүс оролцож, санал бодлоо солилцов.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн гол зорилго нь

  • Байгууллага хоорондын хамтран ажиллах зарчим, харилцан ойлголцлын хэм хэмжээг тодорхойлох,
     
  • Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын тулгамдсан асуудал, олон талт хамтын ажиллагааны чиглэл, бодлогын судалгааг хөгжүүлэх,
     
  • Дипломат болон удирдахуйн үндэсний боловсон хүчин бэлтгэх асуудлаар байгууллага хоорондын болон дипломат ажилтан, эрдэмтэн судлаачдын хүчийг нэгтгэх,
     
  • Хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын харилцаа, дипломат ажлын онол, практикийн уялдаа холбоог сайжруулахад оршиж байгаа юм.