БСШУЯ-аас Дэлхийн банкны дэмжлэгээр Монголын бага сургуулийн хүүхэд бүрт чанартай боловсрол олгоход нь дэмжлэг үзүүлэх, сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийн нээлтийн үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Монголын Улсын хөгжлийн түлхүүр болсон боловсролын тогтолцоог чанарын шинэ шатанд хүргэх, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангаж чадах чадварлаг иргэдийг хөгжүүлэхэд уг төсөл онцгой хувь нэмэр оруулж чадна гэж найдаж байна.
Монгол Улсын боловсролын чанарыг шинэ шатанд хүргэх зорилготой шинэчлэлийг гардан хэрэгжүүлэх амаргүй бөгөөд далайцтай үйл явцын маш чухал цаг үед энэхүү төсөл эхэлж буйгаараа онцлогтой юм.” хэмээн онцоллоо".
"Боловсролын чанарын шинэчлэл” төслийн үр шимийг Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургууль хүртэх юм.