Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайд нутаг буцна

ГХЯ
2015 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Гадаад Хэргийн Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Д.Ганхуяг Бүгд Найрамдах Словак Улсын Элчин сайд Франтишек Длхополчикийн үүрэгт ажил нь дуусгавар болж, бүрмөсөн нутаг буцах болсонтой холбогдуулан өнөөдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын найрсаг харилцаанд дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдлын талаар ярилцав.

Мөн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Улс, Бүгд Найрамдах Словак Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Элчин сайд Франтишек Длхополчикт “Найрамдал медаль” гардуулав.