Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Долоо хоног бүр 3-4 удаа секс хийвэл бөөрний чулуу арилна

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бөөрний чулуу бол эрүүл мэндийн ноцтой асуудал. Өвдөлт, шаналгааны хувьд нэлээд өндөр.

Бөөрний чулуу нь хүнд масстай жижиг талстуудаас бүрдэх бөгөөд шээс нь фосфорын хүчлийн давс, нүүрсхүчлийн давстай урвалд орсноор бий болдог.

Шинж тэмдэг нь чулуу бий болсон цагаасаа эхлээд бөөрөнд хурц өвдөлт мэдрэгдэнэ.

Уламжлалт эмнэлэгт түүнийг мэс заслын аргаар авч хаях ганц арга зам бий гэж үздэг.

Харин саяхан Туркийн Анкарад явуулсан туршилтаар долоо хоногт тогтмол 3-4 удаа бэлгийн харилцаанд орсноор бөөрний чулууг арилгаж болно гэдгийг баталжээ.

Ингэхдээ бөөрний чулуутай 75 хүнийг гурван бүлэгт хуваасан байна. Нэгдүгээр бүлгийн хүмүүсийг долоо хоногт 3-4 удаа секс хийлгүүлж, хоёрдахь бүлгийн хүмүүсийг шээс ялгаруулалтыг сайжруулах эмээр эмчилж, гурав дахь бүлгийнхнийг уламжлалт эмчилгээнд оруулжээ.

Хоёр долоо хоногийн дараа гарсан үр дүн:

  • Нэгдүгээр бүлгийн 31 өвчтөний 26-гийн бөөрний чулууны хэмжээ багассан
  • Хоёрдугаар бүлгийн 21 өвчтөний 10-ын хувьд мөн ийм үзэгдэл ажиглагдсан
  • Гуравдугаар бүлгийн 23 өвчтөний дөнгөж 8-ынх нь чулуу хэмжээгээр багассан байжээ.

Эндээс мэргэжилтнүүд тогтмол секс нь бөөрний чулуунаас үүдэлтэй өвдөлтийг бууруулаад зогсохгүй аажмаар хайлуулдаг болохыг тогтоосон байна.

 

Эх сурвалж: lifter.com.ua