Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын салбарт техник туслалцааны төсөл хэрэгжинэ

БСШУСЯ
2015 оны 10 сарын 23
БСШУСЯ
Зураг зураг

Чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн Ядуурал бууруулах Японы сангийн хоёр сая ам.долларын техник туслалцааны хоёр төслийн гэрээнд өнөөдөр Монгол Улсын засгийн газар, АХБ-тай хамтран гарын үсэг зурлаа. Тус бүр нэг сая ам.долларын санхүүжилттэй эдгээр төсөл нь тэгш хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхэд чиглэнэ. Мөн  нийслэлийн гэр хороололд амьдарч буй эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад Засгийн газарт туслах юм байна.

Боловсролын салбарын техник туслалцааны хүрээнд БСШУЯ, Боловсролын хүрээлэн, шинэчлэлийн баг, нийслэлийн 9 дүүрэг,  Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Орхон, Увс Завхан зэрэг 6 аймаг, Боловсролын газар, лаборатори сургуулиудыг хамруулах юм. Ингэхдээ тэдний чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгоход нөлөөлөх сургуулийн хүчин зүйлсийн талаар хот, аймаг болон үндэсний түвшинд судалгаа хийх чадавхийг сайжруулахад чиглэнэ. Үүнээс гадна  чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй  олгох чиглэлийн арга хэмжээг боловсруулах аж.