Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Монгол-Германы хамтарсан сургуульд зочлов

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургуульд зочилж, тус сургуулийн багш профессорууд, оюутан залуустай уулзлаа. Мөн түүнтэй хамт Монгол Улсын болон ХБНГУ-ын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын салбарын төлөөлөгчид хүрэлцэн ирж, Монголын хамгийн залуу, хамгийн орчин үеийн их сургуультай танилцсан юм.

Энэ үеэр Ерөнхийлөгч Иоахум Гаукд сургуулийн удирдлагууд, сайд Л.Гантөмөрийн хамт сургуулийн лаборатори болон хотхоноо товч танилцуулав. МГТИС-ийн химийн лабораторит химийн профессор Б. Батцэнгэл оюутнуудын хамт химийн боловсролын талаарх санал бодлоо илэрхийлэв. Түүнчлэн бакалаврын оюутан П.Тэмүүлэн өөрийн хийсэн туршилт, судалгааныхаа талаар сонирхууллаа.

Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газраас МГТИС-ийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. 

Түүнчлэн МГТИС-д механик инженерийн багшаар суурин ажиллаж герман профессор Гүнтер Штейр болон бакалаврын оюутан Болор-Эрдэнэ нар өөрсдийн туршлагынхаа талаар түүнтэй хуваалцсан юм. Мөн оюутан О.Болор-Эрдэнэ Өмнийн говиос олдворлосон алт зэсийн хүдрийн дээжээр бэлтгэсэн бэлэг дурсгалын зүйлийг Ерөнхийлөгч Иоахум Гаукд гардуулав.

 

МГТИС нь 2013 оны гуравдугаар сард  Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд тухайн оны есдүгээр сард анхны элсэлтээ авч, 2014 оны есдүгээр сард Налайх дахь шинэхэн хотхондоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Одоогийн байдлаар нийт 75 оюутан бакалаврын гурван хөтөлбөр мөн инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр суралцаж байна.

Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газраас МГТИС-ийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Монгол Улсын талаас БСШУЯ, ХБНГУ-ын талаас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН) болон Германы эрдмийн солилцооны алба (ГЭСА) хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж  байна.