Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ИЖБ барив

ГХЯ
2015 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Ж.Галт Монголд ардчилал амжилттай хөгжиж АНУ, Монгол Улсын хооронд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, цэрэг, батлан хамгаалахын зэрэг олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа амжилтай хөгжиж байгааг дурдаад цаашид ч хоёр талын харилцаа илүү хөгжинө гэдэгт итгэж буйгаа хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад ардчилал эхэлсэн цагаас хойш 25 жилд олон өөрчлөлт гарч, ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлж ирсэн гээд АНУ-тай энэ жилүүдэд олон салбарт хамтран ажиллаж ирснийг дурдаж, тухайлбал, батлан хамгаалах салбарт жил бүр хамтран зохион байгуулдаг “Хааны эрэлд” олон улсын хамтарсан хээрийн сургалтын талаар тэмдэглэв.

Монголын ардчилал олон улсад үлгэр жишээ болохуйц амжилттай хөгжиж буйг талууд тэмдэглэж, монголчууд ардчиллын туршлагаасаа Киргиз, Мъянмар, Афганистан зэрэг улс оронтой хуваалцаж байгааг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдлаа.

Элчин сайд Ж.Галт Монголд ардчиллын жилүүдэд төрж, өсч бойжсон цоо шинэ үеийнхэн ардчиллын буухиаг залгаж, нийгмийн амьдралд хүч түрэн орж ирж байгаад бахархаж буйгаа уулзалтын үеэр хэлж байлаа.