Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гадаад хэргийн сайд АОХН-ийн удирдах зөвлөлийн өндөр түвшний хуралдаанд оролцов

ГХЯ
2015 оны 10 сарын 5
www.ikon.mn
Зураг зураг

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны аравдугаар сарын 1-нд Нью Йорк хотноо болсон  Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн (АОХН) Удирдах зөвлөлийн Өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэлэв.

“Ардчилал ба аюулгүй байдал” сэдэвт  өндөр түвшний хуралдааныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри даргалж, Удирдах зөвлөлийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар болон бусад өндөр албан тушаалтнууд оролцов.

Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ Монгол Улс АОХН-ийн үзэл санаа, Варшавын тунхаглалыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж ирснийг тэмдэглэж, ардчиллыг хөгжүүлж ирсэн 25 жилийн хугацаанд сайн засаглалыг хөгжүүлэх, иргэдийн оролцоог дэмжих, сонгуулийн тогтолцоог сайжруулахад олсон туршлагаас мэдээлэв.

Түүнчлэн ардчиллыг бэхжүүлэхэд иргэний нийгмийн оролцоо хамгийн чухал болохыг онцолж, Монгол Улс шинэ тулгар ардчилсан орнуудтай туршлагаа хуваалцаж хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун  байгаагаа илэрхийлэв.