Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ-д инженерийн чиглэлээр тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ

БСШУСЯ
2015 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг

БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-ын Боловсролын сайд Hwang Woo-Yea нар өнөөдөр хоёр улсын Боловсролын яам хооронд Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж  бичигт гарын үсэг зурлаа.

Тус харилцан ойлголцлын санамж бичгийг Талууд 2005 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан “Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсрол, Хүний Нөөцийн Хөгжлийн яам хоорондын 2006-2010 оны Боловсролын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийг сунгах, шинэчлэх хүрээнд байгуулж байгаа юм.

Тус санамж бичигт өмнөх хөтөлбөрт тусгагдсан хамтын үйл ажиллагааны чиглэлүүдийг багтааснаас гадна ЮНЕСКО-гоос санаачлан хэрэгжүүлж буй “Дэлхийн иргэншил”-ийн үзэл бодлыг Монголын боловсролд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажилахаар боллоо. Ингэснээр дунд сургуулийн сурагчид олон соёлын ялгаа, онцлогийг харилцан хүлээн зөвшөөрөх, үнэлэх, бусад улс орны иргэдтэй эв найрамдалтай амьдрах талаархи мэдлэг, чадварыг эзэмших болно.

Санамж бичиг үзэглэх үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр БНСУ-д инженерийн чиглэлээр,  тэтгэлэгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэхийг хүслээ. БНСУ-ын боловсролын сайд энэ талаар дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлсэн юм.