Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Томуу-ханиад, амьсгалын замын халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

ikon.mn
2015 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Томуу, ханиаднаас урьдчилан сэргийлэх талаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг иргэдэд зөвлөж байна. Үүнд:

  • Цаг агаарын байдалд зохицуулан дулаан хувцаслах, гэртээ, сургууль, ажил дээрээ (18-20 градус)дулаан байх.
     
  • Халуун хоол, цай унд хэрэглэх,
     
  • Сайн унтаж амар, сэтгэл санаа тайван байх
     
  • Гарын ариун цэврийг сахих,
     
  • Өрөө, тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарыг  сэлгэх, цэвэр агаарт салхилах,
     
  • Амны хаалт хэрэглэж, 2-4 цаг тутамд солих,
     
  • Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,
     
  • Хамрын хөндийг цэвэрлэх, угаах, сармисны тосон хандаар арчих
     
  • Ам, хоолойг марганц, фурациллин, давс, содын уусмалаар 3-5 удаа давтан зайл
     
  • Гичтэй бүлээн усанд хөлөө10-15 минут дүрж, дараа нь хөлний уланд  иллэг хийх,
     
  • Дархлаа сэргээх цэгэн иллэг хийх,
     
  • Витамин С-г өдөрт 0.5-1.0 граммаар 2 удаа уух, хүнсэндээ жимс, ногоо хэрэглэх
     
  • Томуугаар өвчилбөл хүндэрч болзошгүй эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүд, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, архаг хууч өвчтэй хүмүүс томуугийн вакцин хийлгэх,
     
  • Томуу ханиад тусвал гэртээ байж хэвтрийн дэглэм сахих, өрх, сумын эмчид хандан зөвлөгөө авах.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв