Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Сиднейд хоёр Монгол залуу хүчингийн гэмт хэрэгт холбогджээ

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Онлайнаар болзсон эмэгтэйг хоёр залуу хүчирхийлж дээрэмдсэн хэрэг Австралийн Сидней хотын нэгэн орон сууцанд гаржээ. Есдүгээр сарын 20-нд хэрэг үйлдсэнээсээ хойш гурав хоногийн дараа 21 настай Б.Т, 22 настай А.Т нар баривчлагдсан байна.

Монголоос ирсэн залуус Backpage.com сайт дээрх сэкс зарын дагуу хохирогч эмэгтэйтэй болзсон байжээ. 

 

 

Эмэгтэйг байранд нь ирэхэд залуус хутга тулган хүчирхийлсэн гэнэ. Одоо хохирогч эмэгтэй эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Залуус хохирогчийн гар утас, хувийн эд зүйлийг дээрэмдээд зугтсан байна.

Гэмт этгээдүүдийг өнөөдөр Сиднейн төв шүүхэд шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: dailymail.co.uk