Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ онд нийт 244 га газраас мод бэлтгэнэ

Монголын мэдээ
2015 оны 7 сарын 6
Монголын мэдээ
Зураг зураг

БОНХАЖЯ-ийн сайдын 2014 оны тушаалаар баталсан 2015 онд нийслэлийн ногоон бүсийн ойн нийт 244 га газраас мод бэлтгэх дээд хязгаарыг тогтоосон. Ингэхдээ Цэвэрлэгээний огтлол, ойн цэвэрлэгээ гэсэн хоёр төрлөөр мод бэлтгэх юм. 

Цэвэрлэгээний огтлолтыг унанги болон босоо, хуурай /үхсэн/ модыг ойн хөнөөлт шавж, өвчний голомт үүсэх, бүрдэх нөхцөлийг бууруулах, шатах материалын хуримтлалыг багасгах, модлогийн чанарыг муудахаас өмнө авч ашиглах зорилгоор хийж гүйцэтгэнэ. 

Ойн цэвэрлэгээг ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, цасанд өртөн үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэж гүйцэтгэнэ. Цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээ хийснээр ойн экологийн төлөв байдал сайжирч түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэгдэнэ. 

Цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 m3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү мөчир түүлгэх замаар 5100 m3, нийт 6100 шоо метр модыг бэлтгэн иргэдийн түлээ болон хэрэглээний модны хэрэгцээг хангана.

Ойн цэвэрлэгээний огтлолт болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 36.3 сая төгрөг оруулах юм.

 

Зураг