Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ариунбаатар Гран-При хүртвэл $100,000 авна

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Москва хотод дэлхийн хамгийн том сонгодог хөгжмийн наадам болох П.И.Чайковскийн нэрэмжит 15 дахь удаагийн олон улсын уралдааны шагналтнуудыг зарласан.

Энэ уралдаанаас хөгжмийн гурав (төгөлдөр хуур, хийл, морин хийл), дуулаачийн хоёр (эрэгтэй, эмэгтэй гоцлол) төрлөөс нийт 10 шагналтныг тодруулдаг.

Хөгжмийн төрөл бүрээс хоёр, нийт зургаа, дуулаачдаас тус бүр хоёр, нийт дөрвөн шагналд өрсөлддөг ажээ.

Үүнээс гадна төрөл тус бүрийн нэгдүгээр байр эзэлсэн уран бүтээлчдээс нэгийг Гран-при шагналаар шагнах гэнэ. Гран-при шагналыг 100,000 ам.доллар дагалддаг. Нэгдүгээр байрын шагнал нь 30,000 ам.доллар.

Энэ жил төгөлдөр хуурын төрөлд Оросын Дмитрий Маслеев тэргүүлсэн бол морин хийлийн төрөлд Румыний Андрей Ионица түрүүлжээ. Хийлийн төрөлд нэгдүгээр байрын эзэн гараагүй бөгөөд хоёрдугаар байрыг нь Тайваний хөгжимчин Цэнь Юй-Чень авсан байна.

Эрэгтэй дуулаачдыг Монгол улсын Г.Ариунбаатар тэргүүлсэн бол эмэгтэй дуулаачдыг ОХУ-ын Юлия Маточкина тэргүүлжээ.

1958 онд анх эхэлсэн, дөрвөн жил тутам зохиогддог уг уралдаан энэ жил хөгжмийн их зохиолч П.И.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ойд зориулагдан Москва, Санкт Петербургийн тайзнаа явагдсан юм.

Уралдааны шагналтнуудын гала тоглолт долоодугаар сарын 2, 3-ны өдрүүдэд болж энэ үеэр Гран-При шагналтныг зарлах юм байна.

 

Эх сурвалж: Лента.Ру