Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байрыг МУГЖ Г.Ариунбаатар хүртлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2015 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Москва, Санк-Петербург хотноо болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байрыг МУГЖ Г.Ариунбаатар хүртсэн сайхан мэдээ ирлээ. Сонгодог урлагийнханы дунд олимп гэгддэг тус уралдаанд 39 орны 500 гаруй авьяастан оролцсон бөгөөд дөрвөн шатны шалгаруулалтын дараа, 

  • Монгол
  • ОХУ
  • БНХАУ
  • БНСУ-ын уран бүтээлч тунаж үлдээд байсан юм. 

Тэгвэл эцсийн шалгаруулалт манай цагаар өнгөрсөн шөнийн 01:00 цагт болж, МУГЖ Г.Ариунбаатар "Трубадур" дуурийн Ди лунагийн ари, "Пиковая дама" дуурийн Елецскийн арийг дуулж, ийнхүү илүүрхжээ.

Тэрбээр өөрийн Facebooк-тээ "Би маш их баяртай байна. Та нартаа баярлалаа. Энэ уралдаан намайг хамгийн их сорилоо. Үнэхээр хүнд байлаа. Гэхдээ би ард нь гарсан. Тиймээ би урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн уралдаанаас анх удаагаа эх орондоо Тэргүүн байр, Алтан медальтай очихнээ. Аав ээж, элгэн садан, эрдэмтэн багш найз нөхөддөө бvгдэд нь баярлалаа.

Аливаа тэмцээн уралдаанд оролцоход нэн чухал асуудал бол мөнгө санхүү. Намайг чинь сэтгэлээсээ ойлгож байнга туслаж дэмждэг аварга А.Сvхбат ахдаа, "Эх нутгийн иргэн" ТББ тэргүүн, УИХ-ын дэд дарга М.Энхболд ахдаа мөн "CMS group"-ийн хамт олондоо, Монголын Цагдаагийн нийт бие бүрэлдхүүндээ, Улан-Удын театрыхандаа дахин дахин талархаж байна" гэжээ.