Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Циркчид шинэ сургуультай болно

С.Бадрал, iKon.mn
2015 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны яамнаас Улаанбаатарт шинээр Олон улсын циркийн сургууль байгуулахаар шийдвэрлэжээ.

Одоогоор барилгын зураг төслийг "Балданс" ХХК-аар хийлгээд байгаа юм байна. Шинэ сургууль нь Хөгжим бүжгийн коллежийн хашаан дотор, дотуур байрны баруун талд баригдана.

Барилга нь хуучнаасаа гурав дахин том, сургалтын танхимууд, циркийн манежаас бүрдсэн таван давхар байхаар төлөвлөгджээ.

Тэгэхээр сургуулийн байраа галд алдсан циркчид маань удахгүй олон улсын зэрэглэлтэй шинэ сургуультай болох юм байна.

Эх сурвалж: БСШУЯ